Гүйлтийн тэшүүрийн өсвөр үеийн аймгийн аваргууд тодорлоо

Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Зэвсэгт хүчний алдар спорт хорооны тамирчин ОУХМ Баттулгын Гэрэлтуяагийн нэрэмжит Гүйлтийн тэшүүрийн өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд Х.Гүндэгмаа дасгалжуулагчтай Сэлэнгэ сумын тамирчид тэргүүллээ.

 

"Өргөн сэлэнгээс өвлийн олимпод" уриатай тус тэмцээнийг Булган суманд зохион байгуулж, 80 гаруй гүйлтийн тэшүүрийн тамирчид авхаалж самбаа, хурд хүч, тэсвэр тэвчээрээ сорин уралдлаа.

 

Багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт Х.Гүндэгмаа дасгалжуулагчтай Сэлэнгэ сумын баг тамирчид, дэд байрт Мягмардорж дасгалжуулагчтай Хишиг-Өндөр сумын баг тамирчид, гуравдугаар байрт Ё.Пүрэвдорж дасгалжуулагчтай Баяннуур сумын баг тамирчид тус тус шалгарсан байна.

 

 

"Өргөн Сэлэнгээс өвлийн олимпод" уриатай тус тэмцээнийг зохион байгуулсан Булган аймгийн Сэлэнгэ сумын ерөнхий боловсролын сургууль 1948 онд үүсэн байгуулагдсан цагаас хүүхэд багачууд тэшүүрийн спортоор хичээллэж ирсэн байна. 


Өдгөө 80-аад жилийн түүхэнд тус сургуулийн төгсөгчдөөс Олон улсын хэмжээний мастерс3, спортын мастерс7, улсын аваргаас тэшүүрийн спортоор медаль хүртсэн тамирчин 30, аймгийн аваргаас тэшүүрийн спортын медаль хүртсэн 50 гаруй тамирчинтай баялаг түүхт сургуулийн хүндэт төгсөгчдийн нэг нь Б.Гэрэлтуяа ажээ.

 

Энэ хугацаанд 11 дасгалжуулагч багш жил тутам 20-40 хүүхдэд тэшүүрийн спортын дугуйлан хичээллүүлж ирсэн бөгөөд  20 ахмад тамирчинтай. Өнөөдрийн байдлаар спортын мастер Х.Гүндэгмаа дасгалжуулагчтай 30-аад сурагч тэшүүрийн спортоор хичээллэж  байна.  

 

Олон улсын хэмжээний мастер Баттулгын Гэрэлтуяагийн онцлох амжилтуудаас дурдвал:  

Ø  Улсын аварга шалгаруулах тэмцээний 7 удаагийн аварга

Ø  Монголын бүх ард түмний 16-р наадмын 1500м аварга  

Ø  Монголын бүх ард түмний 17-р наадмын 3000м аварга

Ø  Монголын бүх ард түмний 18-р наадмын бүх зайд аварга

Ø  2023 онд "Sea open short track tropnv" олон улсын тэмцээний 3 зайн аварга

Ø  "Hanse cup"  олон улсын тэмцээний 14-р байр

Ø  "3oth czizmedia ferene memorial thorhv"  олон улсын тэмцээнд 3 зайн нийлбэр дүнгээр 4-р байр

Ø  "Sofia open 2023" олон улсын тэмцээнд 3 зайн нийлбэр дүнгээр алтан медаль

Ø  "Urkunde deutschland" cup олон улсын тэмцээнд 4 зайн нийлбэр дүнгээр мөнгөн медаль

Ø  "Am cup" олон улсын тэмцээнд бөөн гараат уралдаанд 4-р байр

Ø Эрдэнэт хотын мөсний 4 зайн рекорд амжилт шинэчлэн тогтоосон

Ø Шорттрекийн үндэсний дээд амжилтыг шинэчлэн тогтоосон

Ø Филиппин улсын манила хотод шорт трекийн зүүн азийн цуврал тэмцээний насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алт мөнгөн медаль хүртсэн

Ø  Шорт трекийн төрлөөр олимпод оролцсон анхны тамирчин

Ø  2024 онд Улаанбаатар хотын аварга шалгаруулах гүйлтийн тэшүүрийн тэмцээнд алтан медаль

Ø  2024 онд "Wold cup-3" тэмцээний 500м-ийн зайд амжилттай оролцсон

Ø  2024 онд "ozremistrzostwa. Polski mlodzikow. bailvstok. Pol" тэмцээнд бүх зайн нийлбэр дүнгээр 9-р байр эзэлсэн

Ø 2024 онд "World championship" тэмцээнд шорт трек төрөлд 1500м, 1000м, 500метр зайд амжилттай оролцож зай тус бүрдээ монгол улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон

Ø  2024 "Asian open tropnv" олон улсын шорт трекийн тэмцээнд 1000м хүрэл медаль, 1500 м хүрэл медаль

Ø 2024 "Sea trophv manila" олон улсын шорт трекийн төрөлд 500м алтан медаль, 1500м мөнгөн медаль, 2000см холимог багийн буухиа төрөлд алтан медаль

Ø  2024 "World tour 4" цуврал тэмцээнд 500м 1000м 1500м тус бүр амжилттай оролцсон

Ø 2025 "Fise world universitv games"-д шорт трекийн төрөлд амжилттай уралдаж монгол улсын 1000м дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

 

  

 

 

 

 

 

 

 

 


Гүйлтийн тэшүүрийн өсвөр үеийн аймгийн аваргууд тодорлоо
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ