Бангкок хотоос БНСУ-ын Мүан хот руу зорчиж явсан онгоц газардахдаа осолдож, 179 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл БНСУ-ын эрх баригчид "Жэжү Эйр"-ийн осолдсон онгоцонд хийсэн шалгалтын урьдчилсан дүгнэлтийг даваа гарагт танилцууллаа.
Дүгнэлтээр онгоцны хоёр хөдөлгүүрээс нугас /Baikal teal/ буюу өвлийн улиралд БНСУ-д өвөлжихөөр нүүдэллэдэг шувууны ДНХ олдсон бөгөөд онгоц шувуутай мөргөлдсөний улмаас хоёр хөдөлгүүр зэрэг эвдэрсэн байж болзошгүй байгаа аж. Ослоос 30 хоногийн дотор урьдчилсан дүгнэлтийн тайланг гаргах бөгөөд эцсийн тайланг жилийн дотор гаргах ёстой байдаг байна.
| "Жэжү Эйр"-ийн онгоцонд хийсэн шинжилгээгээр хоёр хөдөлгүүрээс нь нугасны үлдэгдэл олджээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33