Мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын тэмцээн болох Хацү башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд 1-р сарын 12-ноос 26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөсөн.
Энэ удаагийн башёд Монголын 23 бөх зодоглосноос Мэргэжлийн сүмо бөхийн озэки Хошорюү С.Бямбасүрэн 12 даваа, 3 унаатайгаар түрүүлсэн юм. Ингэснээр тэрбээр ёкозүна цол хүртэж магадгүй болоод байсан юм. Озэки Хошорюү С.Бямбасүрэн нь 1999 оны 5-р сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Монгол Улсын манлай заан Д.Долгорсүрэнгийн ач, Асашёорюү Д.Дагвадоржийн ах Д.Сугаррагчаагийн дунд хүү юм.
Тэгвэл Японы сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өчигдөр /2025.01.27/ хуралдаж, есөн гишүүн санал нэгтэйгээр дэмжиж, Хошорюүд С.Бямбасүрэнд ёкозүна цол олгохоор болжээ. Энэ талаарх албан ёсны ёслолын үйл ажиллагаа маргааш болох аж.
| Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөл Хошорюү С.Бямбасүрэнд екозүна цол олгохыг санал нэгтэйгээр дэмжлээ |
2026-11-12 07:10:00
2026-11-12 07:00:00
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:57:40
2026-11-11 15:19:17
2026-11-11 11:45:09
2026-11-11 11:40:23
2026-11-11 11:37:47
Улаанбаатарт 8 хэм дулаан
2026-11-11 07:33:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-11-11 07:32:17
2026-11-10 10:00:00
2026-11-10 08:10:00
2026-11-10 08:00:00