Үл хөдлөх хөрөнгийн зууч нийгмийн сүлжээнд дараах мэдээллийг нийтэлжээ. Тодруулбал, Үл хөдлөхийн агент болсноос хойш “Application-ы зээл” нь Орон сууц худалдан авахаар материал бүрдүүлж буй хүнд зээл гарахгүй байх нэгэн том шалтгаан болж байгааг олон харсан. Санхүүгийн сахилга батгүй гэж үзэн орон сууцны зээл шийдэх боломжгүй гэсэн хурлын шийд олон ч сонсож байлаа. Нэгэн application-ы хэрэглэгчдийн грүппт энэ тухайгаа бичсэн админ нь оруулсангүй. Тэндэх постууд харахаар хэн хамгийн өндөр зээл авах эрх үүсгэснээрээ өрсөлдөж байна, зарим нь бүр донтоо юу даа гэж гайхахаар санагдана. Арр-ы зээл байнга авдаг бол орон сууцны зээл авах шаардлагыг сайтар судлан эртнээс бэлдээрэй гэх гээд л. Ер нь арр-д тийм их хүү төлөхөөс илүү санхүүгийн сахилга батаа сайжруулбал дээр санагдаж байгаа, өрийг өрөөр төлөхгүй, ашгаа зөв тооцоолон хэрэглээгээ хянадаг байх гэх мэт. Санхүүгийн сахилга бат Санхүүгээ зөв төлөвлөх ухаан байхгүйгээс маш их сул мөнгийг хүүнд төлж өөртөө дараа дараагийн боломжууддаа хаалт хийж байна.
| Өрийг өрөөр төлөх буюу өндөр хүүтэй аппликейшний зээл |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33