Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн, уран бүтээлч Р.Баясгалан 20 жил урласан Хүннү Монгол эрдэнийн шатраараа Хонгконгийн дуудлага худалдаанд оролцох гэж байна. Тэрээр шатрын хүү, тэрэг, бэрс, ноён зэргийн Эртний Монгол гүрний хүчирхэг эгэл баатрууд явганаар тулаанд бэлэн зогсох байдлаар дүрслэн, алт мөнгө, байгалийн үнэт чулуу зэргээр бүтээжээ.
ХҮННҮ МОНГОЛ ЭРДЭНИЙН ШАТРЫГ МОНГОЛЫН НУТГААС ОЛДСОН ОЛДВОРУУДААС ЭХ САНАА АВАН УРЛАЖЭЭ
Хүн гүрний түүх, Луут хотын соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах томоохон бүтээл болсон энэ шатрын хөлгийг эртний томоохон олдвор Луут хотоор дүрслэн 5 хэсгээс бүрэлдүүлж урлажээ. Ингэхдээ Өвөг Монголчуудын соёлын дурсгал, үнэт өв уламжлалыг нарийн хийцлэл бүртээ шингээж, мөнхөд үл тасрах хязгааргүй үргэлжлэх, цаглашгүй, төгсөшгүй чанарыг түмэн наст хээгээр хүрээлэн бэлгэдсэн байна. Энэ мэт шатрын хөлөг, эрдэнийн авдар, шатрын хүү, бод бүрээс баялаг түүх уламжлалыг олж харах боломжтой.


“Р.БАЯСГАЛАН: ЭНЭХҮҮ БҮТЭЭЛЭЭРЭЭ ШАТРЫН ҮҮСЛИЙГ ЭХ ОРНООСОО ГАРАЛТАЙГ БАТЛАХЫГ ЗОРЬСОН”
Түүний дуудлага худалдаанд оролцох зорилго нь Дэлхийд хамгийн өндөр үнээр борлуулагдсан шатрын рекордыг эвдэх, үүгээрээ эртний өв уламжлал, түүхээ дэлхийд таниулах гэлээ. Хамгийн сүүлд 2017 онд жижиг үнэт чулуугаар нэг бүрчлэн бүрсэн "The Pearl Royale" нэртэй шатар 4 сая ам.доллараар худалдаалагдаж энэ рекордыг эвдэж байжээ. Монголын уран дарханы түүхэн, томоохон бүтээл Хүннү Монгол Эрдэнийн шатар “Чингис Хаан Музей”-д гуравдугаар сарын 12-ныг хүртэл олон нийтэд дэлгэгдэнэ.

| Хүннү гүрний түүх, луут хотын соёлын үнэт зүйлсийг дэлхий дахинд таниулах “Хүннү Монгол эрдэнийн шатар” Хонгконгийн дуудлага худалдаанд оролцоно |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57