Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргаар ахлуулсан ажлын баг Арвайхээрт хоёр өдөр туршлага судлаад буцлаа.
Тодруулбал, Баянхонгор сумын ЗДТГ-ын мэргэжилтнүүд, “Баянхонгор-Тохижилт үйлчилгээ”, “Цэвэр-хот” ОНӨААТҮГ, “Баянхонгор-Эрчим хүч” ХХК, “Чандмань-Баянхонгор” ХК-ийн захирал, албан хаагч зэрэг 23 хүний бүрэлдэхүүнтэй баг Арвайхээр сумын тохижилт үйлчилгээ, ногоон байгууламж, хог хаягдлын менежмент, ноос, махны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд ноос, махны үйлдвэрт түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх, ногоон байгууламж, хог хаягдлын менежментийн сайн туршлагыг орон нутагтаа хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцов.
| Баянхонгор, Арвайхээр сумын удирдлагууд хамтран ажиллана |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33