Беларусь улсын теннисчин Арина Соболенко Мельбурн хотын хатуу хучилттай талбайд болж буй Австралийн Нээлттэй тэмцээний аваргын төлөө тоглохоор шалгарлаа.
Дэлхийн эмэгтэй теннисчдийн чансааг тэргүүлж буй тэрбээр хагас шигшээд Испанийн теннисчин Паула Бадосаг /чансааны #11/ 6:4, 6:2 харьцаагаар хожсон бөгөөд тоглолт 1 цаг 26 минут үргэлжилжээ. Ингэснээр Соболенко Австралийн Нээлттэй тэмцээний финалд гурван удаа дараалан шалгарсан 8 дахь теннисчин болж байна.
Түүнээс гадна тэрбээр сүүлийн 10 жилийн хугацаанд Их дуулгын тэмцээнүүдийн эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 20 ба түүнээс дээш тооны тэмцээнд түрүүлсэн гурав дахь теннисчин боллоо. Эл үзүүлэлтээр түүний өмнө Америкийн Серена Уильямс, Польшийн Ига Свёнтек нар бичигдэж байгаа юм.
А.Соболенко Australian Open тэмцээний 2023 ба 2024 онуудын аварга бөгөөд энэ удаад аваргын төлөө дэлхийн чансааны 14 дүгээрт бичигдэж буй АНУ-ын теннисчин Медисон Киз-тэй тоглоно.
Өдгөө 29 настай Киз мэргэжлийн эмэгтэй теннисчдийн WTA холбооны ивээл дор явагддаг 9 тэмцээнд түрүүлсэн ба 2019 оны АНУ-ын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний финалд шалгарсан нь одоогоор түүний үзүүлсэн хамгийн өндөр амжилт юм.
| Дэлхийн чансааг тэргүүлэгч А.Соболенко финалд шалгарлаа |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57