Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр (2025.01.22) хуралдаж, урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо. Энэ сарын 16-ны байдлаар эрт илрүүлэгт улсын хэмжээнд 1 593 838 хүн хамрагдсан нь нийт хамрагдвал зохих хүн амын 47.1 хувь болж байна. Тэдний 695 460 буюу 43.6 хувь нь эрчүүд, 898 378 буюу 56.4 хувь нь эмэгтэйчүүд, 753 093 буюу 47.3 хувь нь 0-17 насны хүүхэд байна.
Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 509 072 буюу 38.0 хувь нь ямар нэгэн өөрчлөлтгүй харьцангуй эрүүл байсан бол 816 361 буюу 62.0 хувь нь эрүүл мэндийн хувьд өөрчлөлттэй гарчээ. Өөрчлөлт илэрсэн хүмүүсийн 54.0 хувийн онош тодорхой тул эмчилгээнд хамруулж, 36.0 хувь буюу 290 175 хүний оношийг баталгаажуулахаар шинжилгээнд илгээсэн бол 81 636 хүний үзлэгийн үр дүн гараагүй буюу эрт илрүүлэгт бүрэн ороогүй байна. Үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөл, жингийн илүүдэл болон дутагдал зонхилж байгаагийн зэрэгцээ 0-5 насныхны 8.7 хүртэлх хувьд хөдөлгөөн, хэл яриа, танин мэдэхүйн, 6-14 насныхны 7.0-30.0 хувьд сэтгэл хөдлөл, зан үйлийн болон анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх, мөн харилцааны тулгамдсан асуудлын сэжиг илэрсэн байна.
Харин насанд хүрэгчдийн 40.0 хүртэлх хувь нь тамхи, архи хэрэглэдэг, хоёр хүн тутмын нэг нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, дөрвөн хүн тутмын нэг нь жимс, хүнсний ногоог зохистой хэмжээгээр хэрэглэдэггүй, 20.4 хувь нь таргалалттай, 36.4 хувь нь жингийн илүүдэлтэй, 73.7 хувь нь халдварт бус өвчний 3-5 хүчин зүйл хавсарсан өндөр эрсдэлтэй нь тогтоогджээ. Эдгээр нь артерийн гипертензи, зүрхний ишеми, чихрийн шижин, ходоодны архаг үрэвслийн тархалтад нөлөөлөх гол хүчин зүйлс болж буй юм.
Мөн гепатитын В вирусийн халдвар гурав дахин, гепатитын С вирусийн халдвар 4.6 дахин нэмэгдсэн нь элэгний фиброз, цирроз үүсэхэд нөлөөлж буйг Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Түүнчлэн 21 насны 50 хүн тутмын нэгд солиорлын, 45 ба 60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрсэн бол, 11-14 насны хүүхдүүд, 30-59 насны хүмүүсийн дунд сүрьеэгийн сэжигтэй тохиолдол олон гарчээ. Бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээгээр дотуур цус алдалт 50-аас дээш насанд, гепатитын В, С вирусийн хавсарсан халдвар 60-аас дээш насанд давамгай тохиолдож байна. Мөн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээний хугацаанд тэмбүүгийн 170 орчим, ХДХВ-ийн халдварын дөрвөн шинэ тохиолдол батлагдсаныг эмчилгээ, хяналтад авчээ. Нийт 5797 хавдрын сэжигтэй хүний 371 хорт хавдар шинээр оношлогдсон байна.
| Эрт илрүүлгээр 45-60 насны 10 хүн тутмын нэгд сэтгэцийн эмгэгийн шинж илэрчээ |
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21