Геодези, усны барилга, байгууламжийн газраас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн сувагт 1600 метр суваг татаад байна.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Нийслэлийн зургаан дүүрэгт нийт 46 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай 14 байршилд суваг татаж, үлдсэн 32 байршилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байгаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй уулаас эхтэй Чингэлтэйн сувагт нийт 1600 метр суваг татаж, авто замын гүүрэн байгууламж доорх гарцыг нээлээ. Энэ байршилд сүүлийн 6 жил тасралтгүй халиа тошин үүсэж байгаа” гэдгийг хэлэв.

Тухайн байршилд Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хүрээнд дэд төв байгуулах зорилгоор газраа чөлөөлүүлсэн айлууд нүүсэн. Үлдсэн айлуудыг халиа тошин халих эрсдэлээс сэргийлж, хамгаалахын тулд суваг татах ажлыг тогтмол гүйцэтгэж байгаа юм.



Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Чингэлтэйн сувагт халиа тошин халихаас сэргийлж 1600 метр суваг татлаа |
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:20:49
2026-05-07 12:41:06
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18