Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, саатуулаад байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд үймээн самуун дэгдээсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр үүсгэсэн хэргийг Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газраас прокурорын байгууллагад шилжүүлсэн тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Нэгдүгээр сарын 15-нд тус газар Ерөнхийлөгчийг хоёр дахь удаагийн оролдлогоор баривчилж, байцаалт явуулж эхлэхэд Юн Сог Ёль мэдүүлэг өгөхөөс татгалзсан юм. Нэгдүгээр сарын 19-нд түүнийг цагдан хорих хугацааг сунгах шийдвэрийг шүүх гаргасны дараа дахин байцаах гэж хэдэнтээ оролдсон боловч амжилтгүй болсон байна.
Тус газраас бослого үймээн дэгдээсэн, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх зүйл ангиар яллах хүсэлтийг прокурорт тавьжээ. Авлигатай тэмцэх газар яллах эрхгүй боловч сэжиглэх үндэслэлийг шалгаж болно. Харин Юн Сог Ёлийн өмгөөлөгчид тус байгууллагыг бослого үймээн дэгдээсэн гэх үндэслэлээр сэжигтнийг шалгах эрхгүй гэж мэдэгджээ. Юн Сог Ёлийн хэргийг прокурорын байгууллагад шилжүүлэх гэж байсан, гэхдээ төлөвлөснөөс эрт шилжүүлсэн байна. Нэгдүгээр сарын 19-нд Ерөнхийлөгчийг цагдан хорьсны дараа Өндөр албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгах газар 10 орчим хоногийн хугацаанд байцаалтыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байжээ.
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Юн Сог Ёлийн хэргийг прокурорт шилжүүлжээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57