Украины мөргөлдөөнийг 100 хоногийн дотор зогсоох үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлогт өгсөн тухай “Wall Street Journal” (WSJ) сонинд бичжээ.
"ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй тохиролцоонд хүрэх нь Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр мөргөлдөөнийг зогсооно гэж амлаж байснаас хамаагүй хэцүү байх болно" гэж тус сонинд бичсэн байна.
Украины асуудлаар хийх хэлэлцээний явцыг Америкийн шинэ удирдагч биечлэн хянахаар төлөвлөж байгаа гэж сонины эх сурвалжууд ярьжээ. Келлог Трампын үзэл бодлоос бүрэн хамааралтай тул бие даасан хүн гэж хэлэх боломжгүй гэж түүнтэй хамтран ажиллаж байсан хүмүүсийн нэг нь ярьжээ. Эл шалтгаанаар Келлог АНУ, Оросын хооронд хийх "ямар ч яриа хэлэлцээнд оролцохгүй" бололтой.
Украины мөргөлдөөнийг 24 цагийн дотор шийдвэрлэнэ гэж сонгуулийн кампанит ажлын үеэр мэдэгдэж байсантай харьцуулахад илүү цаг хугацаа шаардлагатай гэдгийг Д.Трамп нэгдүгээр сарын 7-нд мэдэгдэл хийх үеэрээ хүлээн зөвшөөрсөн юм. Харин Келлог өгсөн үүргийг 100 хоногийн дотор биелүүлэх бодолтой байгаагаа мэдэгджээ.
Д.Трамп мөн Америкийн зэвсгийн нийлүүлэлтийг бүрмөсөн зогсоохыг үгүйсгээгүй бөгөөд Оросын Ерөнхийлөгчтэй уулзахад бэлэн байгаагаа нэгдүгээр сарын 21-нд мэдэгджээ. Үүний зэрэгцээ тэрбээр ОХУ-ын тал Украины асуудлаар хэлэлцээ хийхийг зөвшөөрөхгүй бол хориг арга хэмжээгээ чангатгана гэдгийг үгүйсгээгүй юм.
Харин Оросын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэхдээ, Украины мөргөлдөөний асуудлаар АНУ-ын шинэ засаг захиргаатай яриа хэлэлцээ хийхэд Москва нээлттэй байна, гэхдээ хамгийн чухал нь хямралын үндсэн шалтгааныг арилгах ёстой гэжээ.
| Украины дайныг 100 хоногийн дотор зогсоох үүрэг өгчээ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57