Ардчилсан Монгол Улсын анхны ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат орчлонгийн мөнх бусыг үзүүлсэнд гүнээ харамсаж, гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Пунсалмаагийн Очирбат нь улс орныхоо шашин, соёлын үнэт өвийг сэргээн хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ.
Тэрээр төр түмний их шүтээн Жанрайсиг бурханы шүтээнийг сэргээн залах түүхэн их үйлсийг эхлүүлсэн юм.
Сүм хийдүүдийг дахин сэргээх, шинээр байгуулах үйл ажиллагаанд анхаарал хандуулж, зөвлөхүүдийг томилон ажиллуулж байсан нь монголчуудын сүсэг бишрэл, соёлын өвийг хамгаалахад онцгой ач холбогдолтой байсан юм.
Мөн шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхэд санаачилга гарган, төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулж байв.
Төрийн тахилгат уул овоог бурханы шашны ёс дагуу тахих уламжлалыг сэргээн, түүх соёл, зан заншлаа хадгалан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Мөн бурханы шашны шинэ боловсон хүчин, эрдэм мэдлэгтэй лам хуврагуудыг гадаадад сургах, шашны боловсролыг дэмжих үйлсэд өөрийн дэмжлэгийг харамгүй үзүүлсэн нь өнөөгийн шашин, соёлын хөгжлийн суурийг тавьсан томоохон гавьяа билээ.
Тэрбээр өөрийн үйлдсэн их буяны үрээр энх амгалант дараа төрлөө түргэнээ олохыг Монголын нийт лам хуврагууд, сүсэгтэн олон залбиран ерөөж байна.
| Лам хуврагууд П.Очирбат агсныг дараа төрлөө түргэнээ олохыг ерөөн залбирч байна |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57