Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзав.
Элчин сайд Сандра Шуфани Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатарыг цаг зав гарган хүлээн авч буйд талархал илэрхийлж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд парламентын хууль зүйн асуудал эрхэлсэн бүтцийн түвшний хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Канад Улсын засаглал сайн жишиг болж ирсэн гэдгийг Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар тэмдэглээд улс орны тогтвортой хөгжлийн үндэс болдог энэ туршлагыг судлах хүсэлтээ илэрхийлсэн. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа шүүхийн үйл ажиллагааг ил тод, хариуцлагатай болгохыг тэргүүнд зорилго болгосноо хэлж, энэ хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хүн төвтэй үзэл санаа бүхий нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг танилцуулсан.
Хатагтай Сандра Шуфани, хүний эрхийн талаарх Канад Улсын бодлогын суурь баримт бичгийн талаар дурдаж, аливаа хууль тогтоомж, шийдвэрийг түүнд нийцүүлдэг туршлагын талаар дурдсан. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг бүхэлдээ хүн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд нийцсэн байдгийг Д.Цогтбаатар дарга тэмдэглэж байв.
Уулзалтаар талууд парламент хоорондын хамтын ажиллагаа болон хоёр орны шүүх засаглалын үйл ажиллагааны талаар, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахтай холбоотой бодлогоын баримт бичгүүд болон түүнд нийцсэн эрх зүйн орчин бүрдүүлэх талаар санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
| Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзав |
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 17:11:10
2026-03-12 16:27:37
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Энэ зун 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
2026-03-12 15:36:47
Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулахаар ирэх сард дахин уулзана
2026-03-12 14:38:56
Нохойноос айж зугтахдаа гэмтсэн эмэгтэйд 1,500 еврогийн нөхөн төлбөр олгоно
2026-03-12 14:14:49
Үхрийн үнэ ₮300 мянгаар өсжээ
2026-03-12 12:36:36
Албан тушаалаа ашиглаж ойн дүгнэлтгүйгээр 23 га-гаас мод бэлтгэжээ
2026-03-12 12:28:17
2026-03-12 10:59:00
2026-03-12 10:53:28
Улиастайн эргэлтээс Дархан салдаг хүртэлх 32 км хурдны замын кемпийн барилга дуусч байна
2026-03-12 10:08:48
2026-03-12 09:50:15
2026-03-12 09:40:32
Сэлэнгэд IV ангийн 14 хүүхэд айлын цонхыг хагалан дамжин орж эд зүйлсийг авчээ
2026-03-12 09:29:39
2026-03-12 09:16:45
2026-03-12 09:04:47
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Замын-Үүд-Эрээн боомтын хоёр дахь төмөр замын гарцыг хамтран барих тухай хэлэлцээрийн төслийг дэмжлээ
2026-03-11 17:49:46
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
2026-03-11 17:47:23
Төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг баталлаа
2026-03-11 17:45:46
Нийгмийн сүлжээнд 16 насанд хүрээгүй хүүхдийг бүртгэхийг хуулиар хязгаарлана
2026-03-11 17:42:43
ХУД ТҮЦ ажиллуулах байршилд санал авч эхэлжээ
2026-03-11 15:58:07
Манай улсаас хандивласан сарлагийн хөлдөөсөн эсээс Бутанчууд хоёр тугалтай болжээ
2026-03-11 15:43:36
Хүргэлтийн аккаунтаа гадаад жолооч нарт зээлдүүлсэн Солонгос иргэдэд хариуцлага тооцно
2026-03-11 11:07:04
2026-03-11 10:39:32
Түр хамгаалах байрыг ар гэрийнх нь зөвшөөрлөөр "Шинэ саран" гэж нэрлэсэн
2026-03-11 10:29:23
Батлан хамгаалах яам ёс зүй, хариуцлагаараа төрийн 78 байгууллагаас түрүүлжээ
2026-03-11 10:20:20
Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 50 иргэнд хариуцлага тооцлоо
2026-03-11 10:03:24
2026-03-11 09:47:53
2026-03-11 09:42:19
2026-03-11 09:37:25
Өнөөдөр бүжиг наадам хийх, урлан бүтээхэд сайн
2026-03-11 08:10:21