ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр өчигдөр /2025.0122/ Дархан-Уул аймагт байршилтай 1000 м² талбай бүхий Венло загварын ухаалаг, дөрвөн улирлын хүлэмжийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.
Хүлэмжийн бүтээн байгуулалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран хэрэгжүүлж байгаа юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих" төслийн хүрээнд Дархан-Уул аймагт анх удаа хөрсгүй, гидропоник ухаалаг технологи бүхий хүлэмж байгуулагдаж байна.
Төслийн хүрээнд ижил загварын ухаалаг хүлэмжийг Төв аймгийн Баянчандмань суманд барьж дуусаад байгаа юм. Уг хоёр хүлэмжинд тариалагдсан хүнсний ногоо ирэх гуравдугаар сараас эхлэн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх аж.
Хүлэмжийг Дархан-Уул аймгийн “Их Мориг” ХХК-ийн эзэмшил газарт "Батхүлэмж" ХХК барьсан бөгөөд санхүүжилтийн 30 хувийг хувийн хэвшил, 70 хувийг төслөөс санхүүжүүлсэн байна. Энэ хамтын ажиллагаа нь хүлэмжийн аж ахуйг урт хугацаанд тогтвортой авч явах хариуцлагын бүтэц, менежментийн тодорхой шийдлийг бий болгож байгаагаараа онцлог юм.
Хүлэмжинд өргөст хэмхийн үрсэлгээгээ бойжуулж дууссан бөгөөд өчигдрөөс үндсэн тариалалтруу шилжээд байна. Дархан-Уул, Төв аймагт баригдсан Венло загварын ухаалаг хүлэмж нь орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын хүнсний тогтвортой үйлдвэрлэлийг дэмжихэд чухал нөлөө үзүүлнэ.
| Дархан-Уул аймгийн зах зээлд шинэ ургацын ногоо нийлүүлнэ |
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Туул голд 44 настай эрэгтэй живж, энджээ
2026-07-02 16:14:35
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
2026-07-02 16:00:40
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57