Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, сүүлийн гурван өдөр иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлыг хэрхэн шийдвэрлэснийг хүргэж байна.
Иргэний гомдол: Иргэн Д.Чимэдцэрэн энэ сарын 19-нд Ч:32б чиглэлийн 25-071 гарааш дугаартай автобусны жолооч тамхи татаж байхад нь шаардлага тавихад хүлээн аваагүй тул арга хэмжээ авч өгнө үү хэмээн 7004-4040 дугаарт гомдол гаргасан.
Шийдвэрлэлт: 25-071 гарааш дугаартай Ч.Буяндалай жолоочид гаргасан гомдлыг хянаж, Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 дүгээр заалтаар 25 нэгжээр торгов.
Иргэний гомдол: Баянгол дүүргийн 14-р хорооны иргэн Булгаа Ч:71 чиглэлийн 01-114 гарааш дугаартай автобусны жолооч энэ сарын 20-ны 07:05 цагт МУБИС-ийн автобусны буудал дээрээс хүнээ авахгүй хоосон явсан. Иргэдэд үйлчлэхгүй хүнээ авахгүй зорчсон тул арга хэмжээ авч өгнө үү хэмээн 7004-4040 дугаарт гомдол гаргасан.
Шийдвэрлэлт: Автобусны гадна болон дотор талын хяналтын камерыг хянаж үзэхэд тухайн жолооч автобусны буудлаас зорчигчоо авч зорчсон бөгөөд гомдол гаргасан иргэн өөрөө буудлаас суугаагүй байсан гэв.
| Бүхээгтээ тамхи татсан автобусны жолоочийг ₮25 мянгаар торголоо |
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57