Жолоочийн даатгалын тухай хуулийн дагуу Монгол Улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулж, даатгуулагч зам тээврийн осол гаргасан тохиолдолд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд даатгалын нөхөн төлбөр олгоход цагдаагийн тодорхойлолт шаардлагатай эсэх талаарх зөвлөмжийг СЗХ-ноос хүргэж байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.6-д “Зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, осолд холбогдсон жолооч нарын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгөд хохирол учраагүй, ослоос үүдсэн эд хөрөнгийн хохирлыг жолооч нар өөр хоорондоо буюу даатгалын байгууллагатай харилцан маргаангүй шийдвэрлэхээр тохиролцсон бол энэ дүрмийн 3.5-ын “г”-д заасан үүргээс чөлөөлөгдөж болно.” гэж заасан байдаг.
Үүний дагуу, зам тээврийн осолд холбогдсон жолооч нар нь ослын талаар аливаа маргаангүй, ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, даатгагчийн заавар зөвлөмжийн дагуу холбогдогч талууд тохиолдлыг баримтжуулж, талууд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд даатгагч нь даатгуулагчид тээврийн цагдаа дуудах шаардлага тавихгүй байх, мөн цагдаагийн тодорхойлолт заавал шаардахгүйгээр даатгалын нөхөн төлбөрийг олгоно.
Харин зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, жолооч архи, мансууруулах бодис хэрэглэсэн, талууд даатгалын тохиолдолд гэм буруутай эсэх талаар маргаантай нөхцөлд тээврийн цагдаагийн албанд дуудлага өгөх нөхцөл бүрдэх юм.
Энэхүү зохицуулалт болон жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, гомдол байвал даатгуулагч та, Санхүүгийн зохицуулах хорооны 51-261275 тоот утсанд хандах боломжтой.
| Ослын үед хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй бол цагдаа дуудах шаардлагагүй |
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57