Өчигдөр буюу 1 дүгээр сарын 21-ний өдөр цацагдсан “Энхтайваны гүүрийг явган хүний замгүй болгож, трамвай явуулна” гэх мэдээлэлд холбогдох албанаас залруулга мэдээлэл өглөө.
Тодруулбал, “Трамвайн эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн автозам, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүртэл байна. Энхтайваны гүүрээр дамжин явах учир тус гүүрийг хүчитгэнэ. 60 гаруй жилийн өмнө ашиглалтад оруулсан тус гүүрийг хүчитгэх зайлшгүй шаардлагатайг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байгаа. Харин тус гүүрний явган хүний замыг хаана гэдэг худал мэдээлэл” гэлээ.
Одоогийн байдлаар трамбайн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зураг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Трамбай нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, зорчигчийн тав тухыг хангасан богино хугацаанд хэрэгжих боломжтой төсөл юм. Мөн эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй учраас олон улсад ашиглалт ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл болжээ.
| Энхтайваны гүүрний явган хүний замыг хаахгүй, хүчитгэж трамвай явуулна |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33