Нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан тогтвортой нэмэгдэж байгаа хэдий ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-55 см бага зарим голуудад харз халиа тошин гүйсний улмаас мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байна.
Тухайлбал: Хэрлэн /Мөнгөнморьт/ , Орхон /Сайхан/, Бүгсий /Төмөрбулаг/ зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрсэн байна.
Иймд мөсний зузаан нуурын толио болон голын нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
| Голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрсэн тул мөсөн дээгүүр авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33