АНКАРА, 2025 оны нэгдүгээр сарын 22 /Anadolu/. Туркийн хойд нутагт орших цанын баазад гал гарсны улмаас 76 хүн амиа алдаж, 51 хүн түлэгдэж гэмтсэн тухай тус улсын Дотоод хэргийн сайд Али Ерликая мягмар гарагт мэдэгджээ. Түлэгдэж гэмтсэн хүмүүсийн 17 нь эмнэлгээс гарсан бол нэг нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд Кемал Мемисоглу хэлээ.
Болу мужийн захирагч Абдулазиз Айдын ярьснаар, Карталкая цанын баазын зочид буудлын зоогийн газрын байранд орон нутгийн цагаар 03:30 цагийн орчимд гал гарч, богино хугацаанд тархжээ.
Гал сөнөөгчид 10 цагийн турш тэмцсэний эцэст түймрийг хяналтад авсан гэж эрх баригчид Анадолу агентлагт мэдээлсэн ба гамшигт өртсөн газрын нөхцөл байдлыг хэвийн болгох ажил үргэлжилж байна. Зэргэлдээх хотуудаас гал сөнөөгчид, гамшигтай тэмцэх ангиуд, нисдэг тэрэг бүхий эмнэлгийн баг ослын газарт иржээ.
Хууль зүйн сайд Йылмаз Тунч уг хэргийг мөрдөн шалгахаар таван хүний бүрэлдэхүүнтэй шинжээчдийн хороо, зургаан хүнээс бүрдсэн прокурорын ажлын хэсэг байгуулсан гэдгээ мэдэгдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд зочид буудлын эзэн зэрэг дөрвөн хүнийг баривчилжээ.
Галын шалтгааныг тогтоох шинжээчдийн хорооны шалгалт үргэлжилж байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт есөн хүнийг саатуулсан гэж Дотоод хэргийн сайд А.Ерликая хэлжээ. Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой хэлэхдээ, галын аюулаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой бичиг баримтуудыг шалгасан гэжээ. “Зочид буудал нь гал түймэртэй тэмцэх албанаас гаргасан галын аюулгүй байдлын дүгнэлтийг хүлээн авсан байсан. Энэ бол гал унтраах бригадын үүрэг. Гал унтраах бригад тогтмол шалгалт хийж байх ёстой” гэж тэрбээр нэмж хэлсэн байна
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
| Туркийн цанын баазад гал гарсны улмаас олон хүн амиа алджээ |
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
О.Саранчулуун: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан ЖДҮ-ийг 5 жил НДШ-ээс чөлөөлхөөр боллоо
2026-07-02 13:47:02
Наадмаар хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ сарын 3 хүртэл авна
2026-07-02 10:02:48
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
2026-07-02 09:19:23
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57