Саяхан би нэг эмчээс зөвлөгөө авлаа.
-Та суу. Ямар зовиур илэрч байна гэж асууж байна, өнөөх чинь. Тэгэхээр нь,
-Миний бие зүгээр ээ. Зөвлөгөө авахаар ирлээ гэвэл
-Зүгээр байж зөвлөгөө авна гэнэ ээ гэснээ инээмсэглэж:
-Та маш зөв хэллээ. Зүгээр буюу эрүүл байхдаа л эмчээс зөвлөгөө авах ёстой юм шүү дээ гэлээ. Дараа нь би эмчийн зөвлөснийг нэг нэгэнгүй тэмдэглэж авсан билээ. Түүнийгээ тантай хуваалцья.
1. Насны тоогоор оноо авна. Би 36 настай учир мөн тооны оноо авлаа гэсэн үг.
2. Биеийнхээ жинг тодорхойлно. 174 см өндөр бол 70 кг жинтэй байх ёстой. Илүү гарвал хэтэрсэн килограмм бүрт 5 оноо өгч, хасна. Би 90 кг байв. Тиймээс 16х5=80 оноо хасуулав.
3. Тамхи татдаг эсэх. Татдаг бол өдөрт татсан янжуур бүрийн тоогоор оноо хасна. Би нэг өдөрт 20 янжуур татдаг учир 20 оноо хасууллаа.
4. Хамгийн чухал хэсэг. Биеийн тамираар хичээллэдэг эсэх. Хэрэв өдөр болгон 12 минутаас доошгүй хугацаанд биеийн тамираар хичээллэдэг (усанд сэлэх, цана тэшүүрээр гулгах, дугуй унах гэх мэт) бол 30 оноо авна. Иймэрхүү дасгалыг долоо хоногт дөрвөн удаа хийдэг бол 25, гурван удаа хийдэг бол 20, хоёр удаа хийдэг бол 10, нэг удаа хийдэг бол нэг оноо авна. Өглөөний гимнастик хийх, салхинд явах, ямар нэгэн тоглоом тоглохыг энд тооцохгүй. Хэрвээ хөдөлгөөн багатай ажил хийж байгаа бол 20 оноо хасна.
5. Тайван байгаа үед судасны лугшилт хэд байгааг тоолно. Тайван үед нэг минутад 90-ээс бага лугшиж байвал 90 ээс лугшилтын тоогоо хасч, лугшилт тутамд нэг оноо авна.
6. Судасны лугшилт хэвийн байдалд орж байгааг тодорхойлно. Биеийн хүчний ажил, биеийн тамирын ачаалалтай дасгал сургууль хийсний дараа судасны лугшилтын тоо тайван байх үеийнхээ хэмжээнд очих хугацаа чухал үзүүлэлт байдаг. Үүнийг дараах байдлаар тодорхойлно. Тайван байх үедээ лугшилтын тоогоо нэг минут тоолно. Тэгээд хоёр минут зөөлөн гүйсний эцэст дөрвөн минут хэвтэж амраад судасны лугшилтаа тоолж үзэх хэрэгтэй. Тайван байх үеийнхтэй тэнцүү байвал 30 оноо авна. 10-аар их байвал 20 оноо, 15-аар их байвал 10 оноо, 20 юм уу түүнээс дээш тоогоор их байвал оноо авахгүй.
Дээр дурдсан бүх үзүүлэлтийг оноогоор тодорхойлсны дараа нийлбэрийг гаргаж үзэхэд оноо 20-иос хэтрэхгүй байвал эрүүл мэнд муу байна гэж үзнэ. 21-60 оноо авбал илүү жингээ хасч, тамхи татахаа болих зэрэг арга хэмжээг авах нь зөв. 61-100 оноотой гарвал биеийн байдал харьцангүй сайн байна гэж үзнэ.
Эмчийн хэлсний дагуу би түвшингээ тодорхойлж үзэхэд базаахгүй үр дүн гарч байлаа. Дээрх аргаар биеийн байдлаа тодорхойлж үзээд дараачийн дугаарт гарах зөвлөгөөг үзээрэй.
| Бие бялдрын төвшингөө тодорхойлоорой |
Сэрэмжлүүлэг: Төрийн алба хаагч иргэн тантай дансны мэдээлэл асууж утсаар ярихгүй
2026-09-17 15:53:49
Монгол банк: Инфляцыг өдөөх учир мөнгө хэвлээгүй, цаашдаа хэвлэхгүй
2026-09-17 15:19:14
Хүүхдийн орчинд аюулгүй байдал хангаж ажиллаагүй барилгуудыг зогсоолоо
2026-09-17 13:42:38
2026-09-17 13:34:12
2026-09-17 13:31:44
Өнөөдрийн УИХ-ын чуулганаар С.Амарсайханыг огцруулж, Г.Тэмүүлэнг томилно
2026-09-17 13:11:22
2026-09-17 12:35:36
2026-09-17 12:10:59
2026-09-17 12:02:04
2026-09-17 11:40:06
ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэнг томилохоор МАН-ын УЗ 100 хувийн саналаар дэмжлээ
2026-09-17 10:32:42
Яамнаас баавгайг ичээнд орох хүртэл эрсдэлээс сэргийлэх үүрэг өглөө
2026-09-17 10:26:28
2026-09-17 09:22:56
2026-09-17 09:19:34
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
2026-09-16 19:27:54
А.Батзориг: Угсаа, хэл, соёлын ялгаа байлаа ч бид нэг улсын иргэд. Монгол Улс бол бидний хамтын эх орон
2026-09-16 16:54:03
2026-09-16 16:39:48
2026-09-16 16:34:42
2026-09-16 15:48:28
Хүүхдийн тэтгэлгээ төлөхөөс зайлсхийсэн эрэгтэйг баривчиллаа
2026-09-16 15:22:49
Нийслэлчүүдийн ирэх хаврын хэрэгцээнд зориулж 20 мянган тонн мах нөөцөлнө
2026-09-16 14:30:59
С.Амарсайханг чөлөөлж, асуудлын үнэн зөвийг тогтоох шаардлагатай гэв
2026-09-16 11:48:23
Болц гүйцсэн ургацыг борооноос амжиж хураахыг санууллаа
2026-09-16 11:41:34
Оросоос баавгай нүүдэллэж олноор ирнэ гэх мэдээлэл үндэслэл муутай
2026-09-16 11:21:00
Иргэн А.Ж бага насны хүүхдэд фээсбүүкээр бэлгийн харилцаа санал болгожээ
2026-09-16 11:10:51
Сэрэмжлүүлэг: Согтуугаар мотоциклтой явж байгаад осолд орлоо
2026-09-16 11:02:36
2026-09-16 09:45:48
2026-09-16 09:08:34