НҮБ-ын Хүрээлэн буй орчны төслөөс "Дэлхий нийт жилд ДНБ-ийнхээ хоёр хувийг зарцуулж байж ногоон эдийн засагт шилжих ажлыг одоогийнхоос 5-10 жилээр түргэсгэнэ" гэсэн мэдэгдлийг хийжээ. Тэд дэлхийн ДНБ-ийг 80 триллион гэж багцаалаад жилд 1.4 триллион ам.долларыг хамгийн чухал 10 салбарыг "ногооруулах"-ад зарцуулах ёстой гэж үзсэн байна.
НҮБ-ын Хүрээлэн буй орчны төсөл анх 1992 онд гишүүн орнуудынхаа Байгаль орчин, эрчим хүчний сайд нарын уулзалтыг зохион байгуулж, эдийн засгийг ногооруулах асуудлыг анх хэлэлцэж байснаас хойш энэ салбарт хандуулах анхаарал асар их нэмэгдэж, НҮБ-аас баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт 2030” хөтөлбөрт 17 зорилтын нэг болж орсон юм.
"Ногоон эдийн засаг"-т мөнгө зарах шаардлагатай юу?
Өнөөдөр Дэлхийн ДНБ-ий 1-2 хувь нь тэртэй тэргүй байгаль орчныг нөхөн сэргээх, байгальд хортой технологийн учруулсан хор хохирлыг арилгахад зарцуулагдаж байгаа аж. НҮБХБОТ "Ногоон эдийн засгийг" иргэдийн баялгийг нэмэгдүүлэх, хэрэгцээг хангалуун байлгах зорилтыг хангахын зэрэгцээ байгаль орчинд хоргүй байх ёстой гэж төсөөлж байна.

Олборлолт чиг баримжаатай "хүрэн" эдийн засгаас байгаль орчинд хал балгүй "ногоон" эдийн засагт шилжсэнээр ажлын байр багагүй хэмжээгээр хорогдох төлөв байгаа ч өөр арга замаар нэмэгдүүлж болно гэж үзсэн байна. Мөн дахин боловсруулалт хийх асар их боломж нуугдаж байгааг дэлгэн тавьжээ. БНСУ яг энэ чиглэлээр "Үйлдвэрлэгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх" тусгай хөтөлбөр хэрэгжүүлснээр шил, цаас, цахилгаан зай хураагуур зэрэг бүтээгдэхүүний дахин боловсруулалтыг 14 хувь хүртэл нэмэгдүүлж, 1,6 тэрбум ам.долларын хэмнэлт гаргасан байна. Бразил улс мөн энэ чиглэлд анхаарч ажилласнаар 2 тэрбум ам.долларын орлого олж, 10 сая тонн хүлэмжийн хий агаарт алдагдахаас сэргийлжээ. Бразилчуудын хичээнгүй ажиллагааны үр дүнд одоо дахин боловсруулсан бүтээгдэхүүн ДНБ-ийх нь 0,3 хувийг эзлэх болсон байна.
Төрийн зүгээс бодлого явуулахад анхаарах салбар, хүчин зүйлүүд
Ногоон эдийн засагт шилжих үйл явцад төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэрэгцээг зохистой болгох зэрэгт төрийн оролцоо маш чухал юм. Төрийн гол үүрэг нь
-Ногоон эдийн засагт шилжих маш оновчтой, хатуу хариуцлагын тогтолцоог бий болгож мөрдүүлэх
-Татвар, зах зээлийн "ухаалаг" механизмыг төлөвшүүлэх
-Иргэдийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн шинжтэй ажилд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг болно.
Ногоон эдийн засагт шилжих зайлшгүй шаардлагатай байгаа 10 салбар хийгээд, дэлхийн ДНБ-ий 1 хувийг эдгээр салбарт хэрхэн хуваарилсныг үзвэл:
1. Хөдөө аж ахуй, 108 тэрбум ам.доллар- үүний ихэнхи хувь нь жижиг фермерийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлд зарцуулагдана.
2.Барилга, 134 тэрбум ам.доллар-"Ногоон барилга"-д шилжсэнээр эрчим хүчний зохистой хэрэглээг хөгжүүлэхэд маш их нэмэр болох юм.
3.Эрчим хүчний хангамж, 360 тэрбум ам.доллар-Сэргээгдэх эрчим хүч нь хүн төрөлхтний ганц "авралын од", тиймээс хөрөнгийн хэмжээ их байвал бүр сайн.
4. Загас агнуур, 110 тэрбум ам.доллар-"Ногоон загас агнуур"-ыг хөгжүүлнэ гэдэг нь дэлхий дээр байгаа нийт фолтыг цөөрүүлнэ гэсэн үг.
5. Ойн аж ахуй, 115 тэрбум ам.доллар-ойг тарималжуулах, цэвэрлэж нөхөн сэргээхэд зарцуулагдана.
6. Эрчим хүчний зохистой хэрэглээ 140 тэрбум ам.доллар-Хэрэглэгч, тэр тусмаа үйлдвэрлэгчдийг хэмнэлтийг дээд зэргээр хийдэг болгоход чиглэсэн бодлого явуулна. Хөрөнгийн ихэнх нь суртал ухуулга хийхэд зориулагдана гэж ойлгож болно.
7. Аялал жуулчлал, 135 тэрбум ам.доллар-"Ногоон
аялалжуулчлал"-ыг хөгжүүлэхэд зарцуулагдана.
8. Зам тээвэр, 190 тэрбум ам.доллар -"Ногоон тээвэр"-ийг хөгжүүлнэ. Энэ нь бусад салбартай хамааралтай.
9.Хог хаягдлын зохицуулалт 110 тэрбум ам.доллар-Дахин боловсруулалт хийх чиглэлд түлхүү зарцуулагдана.
10. Далайн баялгийн зохицуулалт, 110 тэрбум ам.доллар -Далайн баялгийн зохистой хэрэглээ, цэвэрлэгээ хийхэд зарцуулагдана. Эдгээр болно.

Манай улсын хувьд "Ногоон эдийн засагт шилжих" үйл явц харьцангуй удаашралтай ч гэсэн ахицтай явагдаж байгаа. Хоёр усан цахилгаан станц ашиглалтад оруулж, өөр хоёрыг Сэлэнгэ мөрөн, Эгийн гол дээр байгуулахаар ажиллаж буй ч ОХУ-ын зүгээс саад хийн сунжруулсаар өнөөдрийг хүргээд байна. ОХУ-тай хамааралгүй Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барих төсөл хэрэгжих нь тодорхой боллоо гэх мэтээр ахиц дэвшил гарлаа. Энэ бол хүчин чармайлт мөн. Гахгцхүү оруулах хөрөнгийн зохист харьцаа, тооцоо судалгааг маш сайн хийж байж хэрэгжүүлэх нь чухал байна.
| “Хүрэн” эдийн засгийг “Ногоон” болгох төлөвлөгөө |
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс ₮835.8 тэрбумаар буурчээ
2025-12-16 14:56:45
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Монгол банк бодлогын хүүгээ өөрчлөх шаардлагагүй гэж үзжээ
2025-12-11 13:52:11
2025-12-16 16:52:51
Алдсан мөнгөө нөхөж олно гэж мөрийтэй тоглосоор ₮150 саяар хохирчээ
2025-12-16 16:35:25
2025-12-16 16:17:41
Улаанбаатараас Хөвсгөл нуур руу автобус шууд явж эхэллээ
2025-12-16 15:50:20
"О.Осоржамааг чандарлах зөвшөөрлийг цагдаагаас олгоогүй тул хөрсөнд оршооно"
2025-12-16 15:29:40
Татварын нийт орлого өмнөх оны мөн үеэс ₮835.8 тэрбумаар буурчээ
2025-12-16 14:56:45
Нийслэлийн таван байршилд давхар гүүрэн гарц барихаар зургийг баталлаа
2025-12-16 13:22:27
2025-12-16 12:05:41
2025-12-16 11:56:37
"Архигүй шинэ жил" арга хэмжээг хэрэгжүүлэхээр 1061 алба хаагч ажиллаж байна
2025-12-16 11:26:23
1-р хороолол, МҮОНРТ, 5 буудал, 100 айл, Бөхийн өргөө агаар бага бохирдолтой байна
2025-12-16 11:19:10
2025-12-16 11:17:57
БНХАУ-Японы дипломат хямрал хурцдаж байна
2025-12-16 10:38:13
21 элчин сайдыг эгүүлэн татаж, шинээр томиллоо
2025-12-16 10:33:57
Ойрын гурав хоногт хүйтний эрч сулавтар байна
2025-12-16 10:26:47
2025-12-16 10:16:41
2025-12-16 09:52:40
Азийн залуучуудын V пара наадмаас Монголын баг ганзага дүүрэн медальтай ирлээ
2025-12-16 09:32:49
"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын гэр бүл "Боолчлогч" нэвтрүүлгийн талаар мэдэгдэл гаргалаа
2025-12-16 09:23:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2025-12-16 07:59:11
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн байна
2025-12-16 07:57:36
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02