Цагдаагин ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанд иргэн Г.Уянгаас энэ оны дөрөвдүгээр сарын 06-ны өдөр гаргасан “...Мишээл цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд гол дотор Хятад хүмүүс өрөмдлөг хийгээд байна” гэх гомдол мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан.
Шалгалтаар “Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой нэр бүхий компаниас байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийж гүйцэтгэхдээ “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтаагүй “Anionic Polyacrylamide” rэх бодисыг тусгай зөвшөөрөл аваагүй, ашигласан үйл баримт тогтоогдсон.
Дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хууль 5.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хуульд заасны дагуу батлагдсан химийн хорт, аюултай бодистой холбогдох үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаархи журам зөрчсөн” зөрчлийн шинжтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.37 дахь хэсэгт заасны дагуу уг зөрчлийг шалгах шийдвэрлэх эрх бүхий байгууллага болох Нийслэлийн Байгаль орчны газарт харъяаллын дагуу шалгуулахаар шилжүүлсэн.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллагад Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар энэ сарын 17-ны өдөр албан мэдэгдлийг хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. "Туулын хурдны зам” төслийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газраас, хяналт шалгалттай холбоотой мэдээллийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тус тус авах шаардлагатайг зөвлөж байна.
| "Туулын хурдны зам"-ын БОНҮ-г хийж байсан компаниуд химийн аюултай бодис ашиглаж байжээ |
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55