Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзаж, хоёр орны соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол-Энэтхэгийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд түүхэн дурсгалт барилга байгууламжийг сэргээн засварлах ажлыг Энэтхэгийн сэргээн засварлагч мэргэжилтнүүдийн удирдамжаар амжилттай үргэлжлүүлж байгааг онцлов. Цаашид хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, холбогдох баримт бичгүүдийг шинэчлэн байгуулах талаар ярилцлаа.
Түүнчлэн соёлын салбарын албан хаагчдыг Энэтхэг Улсад мэргэшүүлэх сургалтад хамруулах, музейн байгууллагуудын шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх, кино урлагийн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах зэрэг тодорхой чиглэлээр харилцан санал солилцов.
Мөн “Монголд зочлох жил”-ийн хүрээнд БНЭУ-ын жуулчдыг татах, хоёр улс хооронд үйлдэх шууд нислэг үйлдэх боломжийг холбогдох байгууллагуудтай хамтран судлахаар боллоо.
Уулзалтаар талууд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
| Энэтхэг улстай соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ |
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-06 14:41:41
Улаанбаатарт 20 хэм дулаан. Бага зэргийн бороо орно
2026-05-08 07:07:33
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-08 07:06:19
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбатыг АТГ яллагдагчаар татсан байна
2026-05-07 17:56:42
2026-05-07 17:25:35
2026-05-07 17:20:49
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-07 12:41:06
Бага насны хүүхдийг садар самуунд уруу татаж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас албадан гаргуулж, баривчиллаа
2026-05-07 12:37:08
Гэмт хэрэг үйлдэж олсон 1.5 тэрбум төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ
2026-05-07 12:06:15
2026-05-07 09:52:53
2026-05-07 09:39:10
2026-05-07 08:48:05
2026-05-07 08:46:18