Дэлхийн соёлын өвийн жагсаалтад Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас бүртгүүлэхээр гурав дахь хэлэлцүүлгийг Ажлын хэсгийнхэн Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа.
Хуралдаанаар Дэлхийн өвийн төвөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу шаардах засвар хийх, баримтат кино үзэж, номинацын төслийн багийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар үнэлэлт өгч, сайжруулах тал дээр гишүүд тус бүрдээ саналаа хэлж тусгуулав. Дэлхийн өвийн төвөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу ирэх оны нэгдүгээр сард багтаан засварыг тус төвд хүргүүлэн дахин үнэлгээгээ хийлгэснээр 2026 онд Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх боломж бүрдэх юм.
Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг тал бүрээс нь нотлон харуулж Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэхээр Ажлын хэсгийнхэн ЮНЕСКО-гийн Нарийн бичгийн дарга нарт 2024 оны 9 дүгээр сарын 30)-нд материалаа хүргүүлээд байсан юм.
Хүннү гүрэн Төв Азийн хээр тал нутагт оршин тогтнож хүчирхэгжсэн, Монголчуудын өвөг дээдэс болох нүүдэлч малчдын анхны төрт улс юм. Хүннүгийн хот суурин язгууртны орд, өргөөний ул мөр 30 гаруй дурсгалт газар, язгууртны оршуулгын цогцолбор дурсгал болон олон мянган булш оршуулгын дурсгал, 20 орчим хадны зураг бүхий газрууд, 10 гаруй үйлдвэрлэлийн дурсгал манай улсын нутагт илэрч судлагдсан байдаг гэж Чингис хаан Үндэсний музей мэдээлэлээ.
| Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалуудаас дэлхийн соёлын өвд бүртгүүлнэ |
2026-03-23 16:46:51
2026-03-23 10:48:04
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02