"Gangbay" хамтлагийн дуучин Гангаа буюу Д.Ганбат наймдугаар сарын 28-нд Social pay park-т “Намархан” бие даасан тоглолтоо хийх гэж байна. Энэ бол Гангаагийн бие даасан хоёр дахь бие, задгай талбайн анхны тоглолт юм. "Намархан" тоглолтын тасалбар зарагдаж дууссан. Гангааг нас насныхан сонсдог.
Түүний уран бүтээлүүд хэн бүхэн сэтгэлдээ мэдэрдэг ч илчилж, илэрхийлж чадаагүй мэдрэмжүүдийг өгүүлдэг. Гангаа хөнгөн, зөөлөн, уянгалаг хэмнэлээр уярааж, ухааруулж, гуниглуулж бас дурлуулдаг. Гангаа дуу ийм байдаг, ийм байх ёстой гэдэг тэр нэг тогтсон хэв маяг, хэмнэлийг эвдэж чадсан артист. Эвдэхдээ бүр чадварлагаар эвдэж, өөрийн гэсэн өнгө аяс, хэм айзмыг бий болгосон. Залуус Гангаатай нэгэн цаг үед амьдарч байгаадаа талархаж байна хэмээн сториддог. Энэ үнээн. Гангаагаас бид хайрыг, нөхөрлөлийг, амьдралыг нэг тийм хөнгөн хэрнээ часхийтэл мэдэрдэг. Энэ бүхний сацуу түүний зогсолтгүй хөдөлмөрч чанар, гүн гүнзгий мэдрэмжид талархая.
"Намархан" тоглолтод Төрийн соёрхолт, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, FIRE хамтлаг, ThunderZ, Davadaisha, яруу найрагч С.Начин, Mrs M, AM-C, Choijoo, Wasabies, Gangbay, Dj Bayaraa, хөтлөгч Т.Барслхагва нар оролцоно.
Намрын Гангаатай угтая.
| Намрыг Гангаатай угтахад НЭГ хоног үлдлээ |
A Cool буюу Б.Анхбаярыг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна
2026-08-11 10:20:00
2026-07-30 10:29:11
2026-07-29 11:27:01
Намрыг Гангаатай угтахад НЭГ хоног үлдлээ
2026-08-27 12:01:10
Зээлээ хугацаанд нь төлсөн даруйд мэдээлэл шинэчлэгддэг боллоо
2026-08-27 11:33:39
Москва-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болно
2026-08-27 11:30:20
Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ
2026-08-26 11:04:36
Монголд нүүрс шингэрүүлж шатахуун гаргаж авах төсөл хэрэгжүүлнэ
2026-08-26 10:58:33