Хятадын эрдэмтэд саяхан шинээр олж илрүүлсэн нэгэн жижиг загасны төрөл зүйлийг Өмнөд Солонгосын алдартай "BLACKPINK"-ийн гишүүн Женнигийн нэрээр нэрлэсэн байна. Олон улсын таксономийн журамд зааснаар уг загасыг шинжлэх ухаанд албан ёсоор Brachygobius jennie (нийтлэг нэршил: Jennie’s Bumblebee Goby буюу Женнигийн хэдгэнэ-загас) хэмээн бүртгэжээ.
Уг судалгааны тайлан шинжлэх ухааны нэр хүндтэй Zoosystematics and Evolution сэтгүүлд нийтлэгдсэн байна.
Сунь Ятсений нэрэмжит их сургуулийн судалгааны багийн залуу эрдэмтэн Зянъянь Тянь (Jiangyan Tian) уг загасыг Хятадын Гуандун мужийн Хэнчин арлын мангровын намгархаг газраас анх олж илрүүлжээ.
Уг загас нь дэндүү жижигхэн буюу биеийн урт нь ердөө 9 миллиметр ч хүрэхгүй хэмжээтэй байсан тул эрдэмтэд эхлээд түүнийг өөр загасны жараахай байна гэж андуурчээ. Гэвч нарийвчилсан судалгааны үр дүнд энэ нь Хятад улсад бүртгэгдэж буй хамгийн жижиг загас төдийгүй дэлхийн хамгийн жижиг нуруутан амьтдын нэг болох шинэ төрөл зүйл мөн болохыг тогтоосон байна. Түүний бие нь шар, хар судалтай бөгөөд хэдгэнэ зөгийтэй төстэй харагддаг аж.
Шинэ төрөл зүйлийг яагаад Женнигийн нэрээр нэрлэх болсон талаар судлаач Зянъянь Тянь тайлбарлахдаа:
"Миний хувьд судалгааны ажил, хээрийн шинжилгээ хийх явцад BLACKPINK хамтлагийн Женнигийн дуу хөгжим маш том урам зориг, эрч хүчний эх үүсвэр болдог байсан. Түүний урлаг соёлд үзүүлж буй эерэг нөлөөллийг шинжлэх ухааны салбарт ч мөн мөнхлөхийг хүссэн" гэжээ.

Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны нээлтүүдийг алдартай К-поп оддын нэрээр нэрлэх хандлага нэмэгдэж байна. Тухайлбал:
2023 онд Тайландын эрдэмтэд нэгэн шинэ төрлийн ховор цэцгийг мөн тус хамтлагийн гишүүн Лисагийн (Lisa) нэрээр нэрлэж байв.
2026 оны эхээр Европын эрдэмтэд Мьянмараас олдсон 100 сая жилийн настай нэгэн эртний шавжийг өвөрмөц позтой урд хөлийг нь бэлгэдэж, хөвгүүдийн "Stray Kids" хамтлагийн нэрээр нэрлэж байсан удаатай.
| Шинэ төрөл зүйлийн загасыг Женнигийн нэрээр нэрлэжээ |
2026-06-22 12:19:36
2026-06-22 11:07:21
БНСУ-даа тоглох тасалбар 154-275 мянган воны үнэтэй
2026-06-19 17:05:14
2026-06-25 11:21:41
2026-06-25 10:25:11
2026-06-25 10:19:11
2026-06-25 09:45:24
2026-06-25 09:39:58
2026-06-25 09:38:06
Тамхины хяналтын хууль тамхины хорионы хууль боллоо
2026-06-25 00:28:55
Гааны амтны маргаан дээр “Волтам”-ын санал, Ө.Шижирийн байр суурь яагаад давхцав?
2026-06-24 17:59:52
Хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэхийн тулд ШУТИС-тай хамтарна
2026-06-24 16:31:53
Шүлхийн улмаас хойд бүсийн морин уралдааныг цуцаллаа
2026-06-24 11:56:23
ОХУ дизель түлшний экспортыг бүрэн зогсоож магадгүй
2026-06-24 11:25:09
Даншиг наадам руу Төв цэнгэлдэх-Саппоро-Хүй 7 худаг маршрутаар үнэгүй автобус явна
2026-06-24 10:56:24
2026-06-24 10:00:29
2026-06-24 09:41:35
2026-06-24 09:33:10
Улаанбаатарт 22 хэм дулаан, бороо орохгүй
2026-06-24 07:42:10
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-06-24 07:38:47