Америкийн алдарт контент бүтээгч, YouTube од Жимми Доналдсон MrBeast YouTube платформын түүхэнд 500 сая захиалагчтай болсон анхны хувь хүн болж шинэ дээд амжилт тогтоолоо. Тэрбээр 2026 оны зургаадугаар сарын 12-нд 500 сая дагагчтай болсон бөгөөд үйл явдлыг шууд дамжуулан фэнүүдтэйгээ хамт тэмдэглэсэн байна.
YouTube-ийн албан ёсны мэдээлснээр MrBeast нь өмнө нь 2022 онд хамгийн олон дагагчтай хувь хүн, 2024 онд платформын хамгийн олон захиалагчтай суваг болж байсан бөгөөд энэ удаад хагас тэрбум захиалагчийн босгыг давсан анхны контент бүтээгч болжээ.
Жинхэнэ нэр нь Жимми Дональдсон болох MrBeast гурван настайгаасаа YouTube-д суваг хөтөлж эхэлсэн бөгөөд асар их мөнгөн шагналтай сорилтууд, өргөн хүрээний сайн үйлсийн аян, өндөр төсөвтэй үзүүлбэрүүдээрээ дэлхий даяар танигдсан юм.
| MrBeast YouTube-д 500 сая дагагчтай анхны хүн болжээ |
BTS 88 тоглолт хийхээс 32-ыг нь амжилттай дуусгалаа
2026-07-19 20:13:14
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51