BIGBANG 20 жилийн ойгоо тохиолдуулан хийх дэлхийн аялан тоглолтынхоо тов болон хотуудыг өчигдөр (2026.06.11) зарлалаа.
Тэдний агентлаг YG Entertainment-ийн албан ёсны сошиал хуудсаар нийтэлсэн постероос харахад аялан тоглолт 2026 оны наймдугаар сард Өмнөд Солонгосын Goyang хотод эхэлж, улмаар Хойд Америк, Европ, Австрали-Номхон далайн бүс болон Азийн орнуудаар үргэлжилж, 2027 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэх юм.

Нийтдээ 18 хотод 31 тоглолт хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнд Oakland, Paris, London, Taipei, Singapore, Hanoi, Sydney, Bangkok болон Tokyo зэрэг хотууд багтаж байна.
Тоглолтуудыг олон арван мянган үзэгч хүлээн авах хүчин чадалтай цэнгэлдэх хүрээлэн, томоохон аренуудад зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд Goyang Stadium, MetLife Stadium, Stade de France, Tottenham Hotspur Stadium, Tokyo Dome болон Kyocera Dome Osaka багтаж байна.
Энэхүү аялан тоглолт нь фенүүдийн дунд өндөр хүлээлт үүсгээд байгаа бөгөөд энэ нь BIGBANG хамтлагийн 2017 онд хийсэн Last Dance аялан тоглолтоос хойших анхны дэлхийн хэмжээний тур болох юм. Өөрөөр хэлбэл, тэд ойролцоогоор есөн жилийн дараа дэлхийн аялан тоглолтоо дахин хийх гэж байна.

| BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа |
BTS 88 тоглолт хийхээс 32-ыг нь амжилттай дуусгалаа
2026-07-19 20:13:14
"Дээлтэй Монгол-2026" наадам энэ сарын 9-нд болно
2026-07-03 14:16:50
G-Dragon ЮНЕСКО-гийн чуулганы хүндэт элчээр томилогдлоо
2026-07-03 13:31:51