Солонгосын шинэ өнгө төрх Ejae домогт Андреа Бочеллитой хамтран 2026 оны ДАШТ-ийг нээлээ

АНУ, Канад, Мексик улсуудад нэгэн зэрэг хөшгөө нээсэн 2026 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий хамгийн анхны үндсэн нээлтийн ёслол Мехико хотын алдарт Estadio Azteca цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэхүү түүхэн тайзан дээр Өмнөд Солонгосын дуучин,  Ejae (И Жэ) гарч ирсэн нь дэлхий дахины хөгжмийн болон хөлбөмбөгийн хорхойтнуудын анхаарлыг татлаа.

Ёслолын ажиллагааны оргил хэсэг нь K-pop уран бүтээлч Ejae болон Италийн домогт тенор Андреа Бочелли нарын хамтарсан үзүүлбэр байв. Тэд ДАШТ-ий бүжгийн албан ёсны сүлд дуу болох DNA (More Than A Game) бүтээлийг цэнгэлдэх дүүрэн үзэгчдийн өмнө амьдаар дуулж, поп болон сонгодог хөгжмийн гайхалтай зохицлыг мэдрүүлсэн юм. Тус дууг дэлхийн алдарт диджей Давид Гетта болон рэппер Меган Ти Сталлион нар хамтран бүтээсэн бөгөөд Ejae дууныхаа солонгос хэл дээрх үгийг өөрөө бичжээ.

Нээлтийн тайзнаа Ejae цагаан цэцгэн хээтэй, тод цэнхэр өнгийн даашинзаар гоёсон нь түүнийг маш цэгцтэй, чамин харагдуулж байв.

Домогт дуучин Андреа Бочелли түүний тухай өөрийн цахим хуудсандаа: "Өнгөрсөн жил бид анх АНУ-д Снүүп Доггоор дамжуулан уулзаж байсан бол өнөөдөр Мексикт ДАШТ-ий албан ёсны сүлд дуун дээр дахин учрах хувь тохиолоо. Хөгжим ийнхүү өөр өөр түүх, соёл, ертөнцийг нэгтгэж чаддаг нь хамгийн үз үзэсгэлэнтэй зүйл юм" хэмээн онцолжээ. 

Ejae-ийн хувьд энэ нь дэлхийн хэмжээний анхны том амжилт биш юм. Тэрбээр өмнө нь Netflix-ийн алдартай анимэйшн бүтээл болох “KPop Demon Hunters” киноны "Golden" хэмээх дууг дуулж, олон улсын чартуудыг тэргүүлж байснаас гадна тус бүтээлээрээ Оскарын "Шилдэг киноны анхны дуу" (Best Original Song) шагналыг хүртэж байсан уран бүтээлч юм.


Солонгосын шинэ өнгө төрх Ejae домогт Андреа Бочеллитой хамтран 2026 оны ДАШТ-ийг нээлээ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ