“Physical Asia” шоуны шилдгүүд Дэлхийн адууны өдөрт оролцоно

Монгол Улс Дэлхийн адууны өдрийг санаачлагч улс орнуудыг хамруулан 2026 оны долоодугаар сарын 11-13-нд анх удаа тэмдэглэнэ. Адууны соёл, өв уламжлал, нүүдлийн иргэншлийн үнэт өвийг олон улсад сурталчлан таниулах энэхүү өдрөөр 56 орны зочид, төлөөлөгчид Монгол Улсад хуран чуулж, адууны өв соёлыг сурталчлан ёслол хүндэтгэл, эрдэм шинжилгээ, соёл, урлаг, спортын цуврал үйл ажиллагаа, 10 мянган морьтны жагсаалыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү онцгой үйл явдалд дэлхий даяар алдаршсан “Physical Asia” шоуны оролцогчид ирэх аж. Тухайлбал, Япон, Солонгос, Филиппин, Австралийн шилдэг оролцогчид “Дэлхийн адууны өдөр”-ийн 10 мянган морьтны жагсаалд оролцохоо мэдэгдэж, эхнээсээ урилгаа гардан авчээ. Энэхүү шоуг анх цацсанаас хойш манай улсад дээрх дөрвөн орны 10 гаруй зочин ирж, Монголын ёс заншил, өв соёлтой танилцахаас гадна тусгай нэвтрүүлэг хийгээд буцсан юм.


“Physical Asia” шоуны шилдгүүд Дэлхийн адууны өдөрт оролцоно
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ