Бурхан багшийн их дүйчэн өдөр бүх нийтийн баяр амралтын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хэвлэлийн бага хурал боллоо. Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо. Бурхан багшийн их дүйчэн өдөр энэ сарын 31-нд тохиож байна. Монголчууд эртнээс энэхүү өдрийг онцгойлон тэмдэглэж ирсэн бөгөөд зуны эхэн сарын 15-ныг Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваанд орсон гурван их үйл давхацсан билэгт өдөр хэмээн эрхэмлэдэг уламжлалтай.
Энэ жилийн Их дүйчэн өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаад оршино. Ринсрэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг. Иймд Бурхан шашинт ард иргэдийг зуны эхэн сарын 15-нд МБШТ- Гандантэгчэнлин хийдэд хүрэлцэн ирж, Бурхан багшийн Их дүйчэн өдрийг хамтдаа тэмдэглэн, ариун ринсрэлд мөргөн буян хураахыг урьж байна.
| Энэ жилийн дүйчэн өдөр Бурхан багшийн хоёр шавийн ринсрэлийг залсан онцлогтой |
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-22 15:11:32
2026-05-22 12:31:07
Маргааш Баянхошуунд зам хаана
2026-05-28 17:15:27
Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
2026-05-28 16:29:19
2026-05-28 16:12:57
Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулна
2026-05-28 15:32:33
БНЭУ-тай өвчтөн шилжүүлэх тогтолцоог хэрэгжүүлнэ
2026-05-28 12:33:43
Энэ жилийн дүйчэн өдөр Бурхан багшийн хоёр шавийн ринсрэлийг залсан онцлогтой
2026-05-28 12:27:41
Орон сууцны тоглоомын болон спорт талбайг 22 цагаас хойш ажилуулбал торгоно
2026-05-28 11:22:34
Заамарт гурван настай хүүхэд цооногт унаад 24 цаг болж байна
2026-05-28 10:42:09
Баянголын аманд барих хавдрын эмнэлгийн зам, гэрэлтүүлэг, тохижилт өрнөж байна
2026-05-28 10:24:59
Хотын дарга Б.Пүрэвдагва төсөвт тодотгол хийж, зарим салбарт нэмэгдэл санхүүжилт өгнө гэв
2026-05-28 10:19:25