Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Сү Хён болон талийгаач Ким Сэ Рүн нарын эргэн тойронд үүсээд байсан дуулиант хэрэг нь хиймэл оюун ухаан буюу AI ашиглан зориуд зохион байгуулалттайгаар бэлдсэн гүтгэлэг байсныг тус улсын цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдэгдлээ.
Сөүл хотын Гангнам дүүргийн цагдаагийн газраас явуулсан нарийвчилсан мөрдөн байцаалтын үр дүнд, олны танил YouTube сувгаар цацагдсан дуут мессеж болон чатны зургууд нь бүгд технологийн аргаар манипуляци хийж үүсгэсэн хуурамч бүтээлүүд болох нь батлагдсан байна.
анх дэгдээсэн "HoverLab" YouTube сувгийн удирдлага Ким Сэ Үгийн хэвлэлийн бага хурал дээр дэлгэсэн гол нотлох баримтууд бүгд хуурамч байжээ. Тухайлбал, талийгаач Ким Сэ Рүнийг дунд сургуулийн сурагч байхдаа Ким Сү Хёнтой үерхдэг байсан мэтээр ярьж буй дуут бичлэгийг цагдаагийн шинжээчид шалгахад AI-ийн хоолой хувилах (Voice-cloning) технологиор шинээр үүсгэсэн бичлэг байсан нь тогтоогдсон байна. Түүнчлэн олон нийтэд дэлгэсэн KakaoTalk чат нь Ким Сэ Рүний өөр гуравдагч этгээдтэй харилцаж байсан бодит чат байсан бөгөөд харилцагчийн нэрийг "Ким Сү Хён" болгон сольж, нийт 7 орчим хэсгийг нь засаж өөрчилсөн байсныг The Indian Express агентлаг онцлон мэдээлэв.
Энэхүү зохион байгуулалттай хуурамч мэдээллийн улмаас жүжигчин Ким Сү Хёны тоглосон хэд хэдэн брэндийн сурталчилгаа цуцлагдаж, дараагийн томоохон бүтээлүүдийнх нь нээлт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсноор урьдчилсан байдлаар 17.4 тэрбум вон (арван долоон тэрбум дөрвөн зуун сая вон)-ын эдийн засгийн асар их хохирол амссан гэж гадаадын хэвлэлүүд тооцоолж байна. Одоогоор Өмнөд Солонгосын прокурорын байгууллагаас мэдээллийн сүлжээ ашиглан хүний нэр төрд халдсан, сүрдүүлсэн хэргээр Ютубер Ким Сэ Үг баривчлан саатуулах захирамж гаргаад байгаа бөгөөд уг хуурамч баримтыг бүрдүүлэхэд оролцсон байж болзошгүй талийгаачийн гэр бүлийн өмгөөлөгчийг хамтран гүйцэтгэгчээр татан шалгаж эхэлжээ. Урьд нь Ким Сү Хёны агентлагаас тэднийг насанд хүрсэн хойноо богино хугацаанд үерхэж байсныг мэдээлж байсан ч, насанд хүрээгүй байхад нь дарамталж уруу татсан гэх мэдээллийг эрс үгүйсгэж байсан бөгөөд цагдаагийн албан ёсны дүгнэлт гарснаар жүжигчний нэр төр бүрэн сэргэж байна.
| Ким Сү Хёныг насанд хүрээгүй хүнтэй үерхсэн гэх баримтыг хиймэл оюунаар бүтээсэн байжээ |
2026-05-22 12:31:07
2026-05-21 09:35:59
2026-05-15 10:58:57
2026-05-22 16:38:15
2026-05-22 16:23:09
Зургаадугаар сарын 1-нд цаг агаар ямар байх вэ
2026-05-22 15:28:13
Адуучид төрийн ордонд чуулж, асуудал шийдэл ярилцлаа
2026-05-22 15:24:34
2026-05-22 15:11:32
2026-05-22 14:50:02
Бусдад бодитой тусладаг болчхоод Бурханы шашны тухай ярих нь зүйтэй
2026-05-22 14:41:50
Халх голоос 40 шарилын үлдэц олж, зургаагийнх нь нэрийг тогтоолоо
2026-05-22 14:04:26
2026-05-22 13:35:55
2026-05-22 12:31:07
Наро Банчэн Амарлихуй хийдийнхээ гороонд мод тарихыг уриаллаа
2026-05-22 11:21:10
2026-05-22 11:20:24
2026-05-22 11:15:04
Танилц: Маргааш зам хааж, машин явуулахгүй уулзварууд
2026-05-22 10:42:47
Ойрын тав хоногт цас, бороо орж сэрүүхэн байна
2026-05-22 10:24:35