Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Ким Гюү Ригийн гэрт үл таних этгээд нэвтэрч, түүнийг болон хамт байсан хүнийг нь бэртээсэн ноцтой хэрэг гарчээ.
Сөүл хотын Чонно дүүргийн цагдаагийн газраас мэдээлснээр, хэрэг энэ сарын 20-ны оройн 21:00 цагийн орчимд Букчон Ханок тосгонд байрлах жүжигчний гэрт гарсан байна. 40 гаруй насны үл таних эрэгтэй тухайн гэрт нууцаар нэвтэрч, үнэт эдлэл, мөнгө шаардан хохирогчдыг хүчээр хүлж, тогтоохыг оролджээ. Тухайн үед гэрт жүжигчин Ким Гю Ри болон түүнтэй хамт амьдардаг өөр нэгэн эмэгтэй нар байсан аж.
Халдлагын үеэр хохирогчид эсэргүүцэл үзүүлэн дээрэмчнээс мултарч, гудамжинд гаран иргэдээс тусламж хүссэнээр цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдсэн байна. Гэвч зэвсэгт этгээд хохирогчдод ширүүн хүч хэрэглэсний улмаас тэд яс хугарах, хүнд зэргийн няцралт авах зэргээр бэртэж, эмнэлэгт хүргэгджээ.
Гэмт этгээд хэргийн газраас зугтсан ч хэрэг гарснаас хойш 3 цагийн дараа буюу 5-р сарын 21-ний шөнө дундын үед Сөүл хотын Кансо дүүргийн цагдаагийн хэсэгт өөрийн биеэр ирж, хэргээ хүлээсэн байна.
Цагдаагийн газраас тухайн этгээдийг "хүндрүүлэх нөхцөлтэйгөөр дээрэм хийж, бусдын биед гэмтэл учруулсан" гэх үндэслэлээр баривчлан шалгаж байна.
| Солонгосын жүжигчин Ким Гюү Ри гэртээ халдлагад өртжээ |
2026-05-22 15:11:32
2026-05-21 09:35:59
2026-05-15 10:58:57
2026-05-22 16:38:15
2026-05-22 16:23:09
Зургаадугаар сарын 1-нд цаг агаар ямар байх вэ
2026-05-22 15:28:13
Адуучид төрийн ордонд чуулж, асуудал шийдэл ярилцлаа
2026-05-22 15:24:34
2026-05-22 15:11:32
2026-05-22 14:50:02
Бусдад бодитой тусладаг болчхоод Бурханы шашны тухай ярих нь зүйтэй
2026-05-22 14:41:50
Халх голоос 40 шарилын үлдэц олж, зургаагийнх нь нэрийг тогтоолоо
2026-05-22 14:04:26
2026-05-22 13:35:55
2026-05-22 12:31:07
Наро Банчэн Амарлихуй хийдийнхээ гороонд мод тарихыг уриаллаа
2026-05-22 11:21:10
2026-05-22 11:20:24
2026-05-22 11:15:04
Танилц: Маргааш зам хааж, машин явуулахгүй уулзварууд
2026-05-22 10:42:47
Ойрын тав хоногт цас, бороо орж сэрүүхэн байна
2026-05-22 10:24:35