Netflix-ийн “Single’s Inferno 4” шоуны оролцогч Kook Dong Ho сургуулийн дээрэлхэлтийн ноцтой хэрэгт нэр холбогджээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр, өөрийгөө түүний сургуулийн үеийн хохирогч хэмээн мэдүүлсэн хуульч эмэгтэй Kook Dong Ho-г дунд сургуульд байхдаа бүлэг дээрэлхэлт, доромжлол, хүчирхийлэлд оролцож байсан гэж олон нийтэд дэлгэсэн байна.
Түүний эсрэг гарсан мэдүүлэгт сурагчдыг тогтмол айлган сүрдүүлдэг, бие махбодын дарамт үзүүлдэг байсан гэх ноцтой агуулгууд багтжээ. Тодруулбал, толгой руу нь бадминтоны цохиураар цохих, сандал дээр нь зүү тавих, шүүгээг нь хүчтэй цавуугаар нааж ашиглах боломжгүй болгох зэрэг үйлдлүүд удаа дараа гардаг байсан гэжээ. Мөн олон нийтийн өмнө өвдөг сөхрүүлэн доромжлох, хуурамч хайрын санал тавьж шоолох, бүлэглэн бүчиж нэр төрийг нь гутаах зэрэг сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг байсан хэмээн буруутгаж байна.
Зарим мэдүүлэгт мөнгө булаах, зодох, нулимах зэрэг илүү хүнд хэлбэрийн хүчирхийллийн талаар ч дурдагджээ. Энэхүү мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсны дараа оролцогчийн нэр хүндэд хүчтэй цохилт болсон байна.
Харин Kook Dong Ho-ийн агентлаг уг мэдээллийг үгүйсгэж, дотоод шалгалтаар дээрэлхэлтийн хэрэгт оролцсон баримт илрээгүй хэмээн мэдэгдэв. Мөн худал мэдээлэл тараасан хүмүүстэй хууль эрх зүйн хүрээнд тэмцэнэ гэдгээ онцолжээ.
Netflix-ийн зүгээс оролцогчийн хувийн асуудалд шууд тайлбар өгөхөөс зайлсхийж, нөхцөл байдлыг ажиглаж буйгаа илэрхийлсэн байна.
| “Single’s Inferno 4”-ийн оролцогч Kook Dong Ho сургуулийн ноцтой дээрэлхэлтийн хэрэгт холбогдов |
2026-06-15 15:48:14
2026-06-12 11:57:46
2026-06-12 10:13:01
"Оюу толгой" компани ТОП-100 жагсаалтыг 4 дэх жилдээ тэргүүллээ
2026-06-15 18:12:42
2026-06-15 16:08:49
2026-06-15 15:48:14
2026-06-15 13:53:28
2026-06-15 12:47:35
Отгонтэнгэр хайрханы тахилгад очихдоо зам товчлохгүй зорчихыг анхаарууллаа
2026-06-15 10:00:34
Р.Пүрэвдагва: Өөрийгөө өмөөрөхгүй хүлцэл өчье, наадмаар барилдах боломж олгооч
2026-06-15 09:50:40
Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой
2026-06-15 07:45:16
Өнөөдөр СХД, СБД, БЗД, БГД-т цахилгаан хязгаарлана
2026-06-15 07:03:50
Тост, Тосон бумбаа тойрсон иргэдийн амьдралыг ЮНЕСКО дэмжинэ
2026-06-15 06:58:19
Монголын лам нар чуулж, ёсзүйн дүрмээ баталлаа
2026-06-15 06:29:01
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2026-06-14 11:09:56
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-06-14 00:47:31