Дуулиан дагуулсан тавдугаар сарын скандал Э.Чулуунчимэг анхны хамтарсан тоглолтоо хоёр өдөр тавьж байна

Залуу дуучин атлаа урлагт аль хэдийнэ 20 жил зүтгэн өнөөдөр “МУГЖ авах цаг нь болсон” гэж ард түмнээр шахуулж магтуулж яваа Э.Чулуунчимэг. Ихэнх дуучид тоглолт тавьсныхаа дараа 21 аймгаар тойрдог бол тэр энэ удаад Б.Гүрбадамын хамт 21 аймгаар тойроод хаалтаа Улаанбаатарт тоглож байна. Эрэгтэй эмэгтэй хоёр дуучин хамт уран бүтээл хийхэд хооронд нь суулгачих гээд салгачих гээд хардалт дүүрэн нүдээр хардаг байсан олны сэтгэл одоо өөр болжээ. Б.Гүрбадам түүний ангийн найз. Өчигдөр МҮЭСТО-нд дуучдын тоглолт үзэж байж үзэгчид тачигнатал инээлдээд байсан нь Б.Гүрбадамын хөгжөөнтэй ааш алиа марзан зантай холбоотой. Залуус бараг өөрсдөө хөтлөөд явчихна лээ. Э.Чулуунчимэгийн хувьд сүүлийн арван жилийн турш тавдугаар сарын 2-нд буюу төрсөн өдрөөрөө ганцаараа тоглолт хийж ирсэн. 21 аймгаар хамтдаа тоглож явахад нь үзэгчид “Хотод хэзээ хамт тоглох вэ” гэж олноороо мсж бичсэн учраас уламжлалт тоглолтоо ганцаараа хийлгүй Гүрээ найзтайгаа хамтарсан байна. Б.Гүрбадам уур амьсгалыг маш сайн мэдэрч байна. Магадгүй нийтийн дуучдаас хамгийн наргианч хөгжөөнтэй нь тэр байх нь ээ.

May be an image of text

МҮЭСТО-нд уур амьсгал халуун байлаа. Э.Чулуунчимэгийн үзэгчид гэж алга ташилт харамладаггүй босож бүжиглэх эмоци бүхий хүмүүс байдаг нь зочин дуучдад машид таалагддагаа тайзнаас хэлж байлаа. Урлаг ямар байна үзэгч дагаад тийм л байна. Э.Чулуунчимэг энэ олон жилийн турш зүгээр л инээмсэглэн сэтгэлийн цэнгэл эдлэх тоглолт олныг тавьчихжээ. Юутай дэврүүн өнгөлөг гоё залуу нас вэ. Юутай гоё олон хит дуунууд вэ.

Хотын тоглолтоос 7 хоногийн өмнө Э.Чулуунчимэгийг МУГЖ авах талаар бөөн шуугиан болсон. Сонирхолтой нь тоглолтонд нь ирсэн зочин уран бүтээлчид түүнд бас “МУГЖ болоорой” гэж ерөөл хэлэн үзэгчид алга нижигнүүлэн ташиж дэмжиж байх юм. Тэр угаасаа олонтойгоо хүн. Хамтын уран бүтээл хийсэн дуучид нь эрэгтэй эмэгтэй гэлтгүй тоогоо алдсан. Урлаг бол угтаа гоё энерги бүхий амар тайвныг түгээх хэлбэр бас бий шүү дээ. Бид зарим дуучдаас болж уран бүтээлээс нь болж эгдүүцэх тохиолдол байна. Э.Чулуунчимэгийнх бүхэлдээ эмэгтэйлэг мэдрэмж бүсгүй хүний, хань хүний, ээж хүний дотоод сэтгэлийн толь гэлтэй байдаг. Нэг уран бүтээлд маш их цаг зарцуулдаг гэдгээ Б.Гүрбадам тэр хоёр хуваалцсан. “Хайрын өнгө” дуун дээр шөнөжин бичүүлсэн ч нэг л “орохгүй” байсан ч эвээ олоход 5 минутанд л бэлэн болжээ.

No photo description available.

Тавдугаар сарыг ийм гоёхон эхлүүлж өгсөн Э.Чулуунчимэгтээ Б.Гүрбадамдаа баярлалаа. Улаанбаатарт гоё сайхан гэхээсээ саар зүйлс их, бид стресстэй байна. Эцэстээ урлаг л сэтгэлийг эмчлэх юм даа. Дуу дуулах нь өөрөө сэтгэл засал гэж Э.Чулуунчимэг хэлж байв. Үзэгчид оройжин дууллаа, инээлээ, баярлалаа, цэнгэлээ. “Хос Уянга” хосгүй тоглолт боллоо.


Дуулиан дагуулсан тавдугаар сарын скандал Э.Чулуунчимэг анхны хамтарсан тоглолтоо хоёр өдөр тавьж байна
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2026-05-06 16:05:13
    Zochin: Насаараа бөгсний хэрүүл хийсэн энэ авгай яасан гэж гавьяат боолдог юм бэ Өөрөө захиалж бичүүлдэг байх
Шинэ мэдээ