Сүүлийн үед дэлхийн гоо сайхны салбарт цайруулсан хөмсөг буюу “bleached brows” шинэ хүчтэй тренд болж байна. Өмнө нь зөвхөн загварын тайз, фотосессийн ертөнцөд түгээмэл байсан энэхүү төрх 2026 онд улаан хивс, сошиал медиа, өдөр тутмын нүүр будалтын чиг хандлагад хүчтэй нэвтэрч байна.
Энэ жилийн Met Gala болон олон улсын загварын шоунуудад Kylie Jenner, Emma Chamberlain зэрэг алдартнууд хөмсгөө цайруулсан төрхөөр олны анхаарлыг татсан нь трендийг улам эрчимжүүлэв. Загварын шинжээчдийн үзэж буйгаар цайруулсан хөмсөг нь нүүрний төрхийг илүү минимал, футурист, зоримог харагдуулдаг бөгөөд нүүр будалтын шинэ туршилтын нэг хэлбэр болж байна.
British Vogue, Vogue Mexico зэрэг хэвлэлүүдийн онцолсноор Fendi, Dolce & Gabbana зэрэг томоохон брэндүүдийн 2026 оны хавар-зун коллекцуудад энэхүү төрх түлхүү ашиглагдсан нь гоо сайхны салбарын шинэ өнгө төрхийг тодорхойлж байна.
Гэсэн ч энэ тренд олон нийтийн дунд санал зөрөлдөөнтэй хэвээр байна. Зарим хэрэглэгчид үүнийг этгээд, шинэлэг гэж үнэлж байгаа бол зарим нь өдөр тутмын хэрэглээнд хэтэрхий содон гэж үзэж байна. Ямартай ч цайруулсан хөмсөг нь энэ оны хамгийн зоримог, анхаарал татсан гоо сайхны чиг хандлагын нэгээр нэрлэгдэж байна.
| Цайруулсан хөмсөг 2026 оны гоо сайхны шинэ тренд болж байна |
БНСУ-даа тоглох тасалбар 154-275 мянган воны үнэтэй
2026-06-19 17:05:14
2026-06-15 15:48:14
2026-06-12 11:57:46
Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд
2026-06-21 14:03:00
Иран Ормузын хоолойг хааж байгаагаа мэдэгдлээ
2026-06-21 11:03:57