Солонгосын к-поп салбарын нөлөө бүхий бизнесмен, “Hybe”-ийн үүсгэн байгуулагч, BTS-ийн продюсер Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ.
BTS-ээс гадна “NewJeans”, “TXT”, “LE SSERAFIM”, “ENHYPEN” зэрэг олон хамтлагийг гаргаж ирсэн Бан Ши Хёк хувьцааны хууль бус арилжааны хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.
Тодруулбал, түүнийг 2019 онд хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлж, “Hybe” компанийн хувьцааг анхдагч зах зээлд гаргахаас өмнө бусдад зарж, 200 тэрбум воны хууль бус ашиг олсон байж болзошгүй гэж үзэж буй. Харин өдгөө 53 настай Бан Ши Хёк үүнийг няцааж буй.
Энэ хэрэг урт хугацаанд үргэлжилж байгаа бөгөөд компанийн төв байранд нэгжлэг хийх, зарим хөрөнгийг нь битүүмжлэх, түүнийг ТУЗ-ийн даргын албан тушаалаас огцрохыг шаардах хүртэл арга хэмжээ авсан. Мөн түүнд энэ оны наймдугаар сараас эхлэн хилийн хориг тавиад байгаа юм. БНСУ-ын хуулиар хууль бус арилжаагаар тав ба түүнээс дээш тэрбум воны орлого олсон бол таван жилийн хорих ялаас бүх насаараа хоригдох ял хүртэл сонсох боломжтой.
Алдарт BTS хамтлаг дөрвөн жил завсарласны дараа аялан тоглолтоо эхлүүлээд байгаа бөгөөд баривчлах хүсэлт аялан тоглолт эхэлснээс хэдхэн долоо хоногийн дараа гарлаа.
| BTS-ийг үүсгэн байгуулагч Бан Ши Хёкийг баривчлах хүсэлт гаргажээ |
2026-05-08 17:19:14
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-14 11:15:02
2026-05-14 10:09:53
2026-05-14 09:37:24
2026-05-14 09:25:34
2026-05-14 09:14:49
БНXАУ-ын Хойд бүсийн хүнсний ногооны судалгааны төвд төмс, улаан лоолийн шинэ сортыг гарган авч байна
2026-05-13 17:56:32
2026-05-13 16:55:00
2026-05-13 15:41:55
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
2026-05-13 15:18:24
М.Нарантуяа-Нара: "Цалинтай ээж" тэтгэмжийг ₮100 мянга болгоё
2026-05-13 13:20:25
2026-05-13 12:33:29
2026-05-13 12:08:40
Маргааш бороотой
2026-05-13 11:52:30
2026-05-13 11:30:06
2026-05-13 10:58:04
2026-05-13 10:31:53
2026-05-13 09:52:23
2026-05-13 09:32:26
2026-05-13 09:13:25
2026-05-13 09:06:04