Өмнөд Солонгосын хип хоп, R&B чиглэлийн LNGSHOT хамтлаг Монголд анх удаа ирж, 2026 оны зургаадугаар сарын 20-нд зохион байгуулагдах Super Concert 2026 тоглолтод оролцохоор болсон талаар зохион байгуулагчид мэдээллээ.
Тоглолт Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд дэлхийн хэмжээний артистуудыг нэг дор цуглуулах зорилготой байна. Мөн уг тоглолтын эхний headliner-аар Өмнөд Солонгосын алдарт дуучин, реппер Jay Park оролцох нь батлагдсан бөгөөд LNGSHOT нь дараагийн том уран бүтээлчээр зарлагдаад байна.


Тэд уламжлалт idol хэв маягаас илүү гудамжны өнгө аястай, хип-хоп суурьтай уран бүтээлээрээ ялгарч, богино хугацаанд олон улсын фенүүдийн анхаарлыг татаж эхэлжээ.

Тэд дебютын хүрээнд анхны мини альбом “Shot Callers”-оо гаргасан бөгөөд уг цомгийн гол дуу нь “Moonwalkin’” юм. Альбомд рэп, R&B, поп хэв маягийг хослуулсан уран бүтээлүүд багтсан нь хамтлагийн өнгө төрхийг тодорхойлж буйг гадаадын хэвлэлүүд онцолжээ.
LNGSHOT нь дебютээсээ өмнө микстэйп болон тайзны хамтарсан үзүүлбэрүүдээрээ олон нийтийн анхаарлыг татаад байсан бөгөөд Jay Park-ийн удирдлага дор гарч буй анхны эрэгтэй хамтлаг гэдгээрээ K-pop салбарт онцгой хүлээлт үүсгээд байгаа юм.

Түүнчлэн More Vision компани LNGSHOT-ыг зөвхөн дотоодын зах зээлд бус, олон улсад чиглүүлэн хөгжүүлэх стратеги баримталж байгаа бөгөөд англи хэл дээрх контент, олон улсын тайзнаа гаргах оролдлогоо эрчимжүүлж байгаа аж.
Хамтлагийн гишүүдийн тухайд:
![Ohyul — 260113 LNGSHOT Ohyul at Debut Showcase [SHOT CALLERS] HQ Photos | kpopping](https://legacy.kpopping.com/ea/2/260113-LNGSHOT-Ohyul-at-Debut-Showcase-SHOT-CALLERS-documents-1.jpeg)



Тус тоглолтын lineup цаашид нэмэгдэх бөгөөд зохион байгуулагчид “дараагийн гэнэтийн уран бүтээлчид” зарлагдана гэж мэдэгдсэн байна.
| Монголд ирэх гэж буй LNGSHOT: Хэн нь хэн бэ |
2026-05-08 17:19:14
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-14 12:32:03
2026-05-14 11:15:02
2026-05-14 10:09:53
2026-05-14 09:37:24
2026-05-14 09:25:34
2026-05-14 09:14:49
БНXАУ-ын Хойд бүсийн хүнсний ногооны судалгааны төвд төмс, улаан лоолийн шинэ сортыг гарган авч байна
2026-05-13 17:56:32
2026-05-13 16:55:00
2026-05-13 15:41:55
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
2026-05-13 15:18:24
М.Нарантуяа-Нара: "Цалинтай ээж" тэтгэмжийг ₮100 мянга болгоё
2026-05-13 13:20:25
2026-05-13 12:33:29
2026-05-13 12:08:40
Маргааш бороотой
2026-05-13 11:52:30
2026-05-13 11:30:06
2026-05-13 10:58:04
2026-05-13 10:31:53
2026-05-13 09:52:23
2026-05-13 09:32:26
2026-05-13 09:13:25
2026-05-13 09:06:04