Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмыг тавдугаар сарын 10-нд зохион байгуулна.
Тус наадмын талаар Завхан аймгийн нутгийн зөвлөл болон хамтран зохион байгуулагчид Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, дараах мэдээллийг хүргэсэн юм. Шагналын сан: Бүтээлийг 2026 оны тавдугаар сарын 3-ны өдрийг хүртэл Завхан аймгийн нутгийн зөвлөлийн цахим хаягаар хүлээн авна. Тавдугаар сарын 10-нд “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадмыг Улаанбаатар театрт албан ёсоор зохион байгуулна. Бичгийн шатанд шалгарсан 21 уран бүтээлч тайзнаа шүлгээ уншина.
Яруу найргийн наадмыг зохион байгуулагчид хэлэхдээ "Завхан аймгийн нутгийн зөвлөлөөс 2026 онд нутгийнхаа түүх соёл, өв уламжлал, алдартан цуутнуудын үйл хэргийг сурталчлан таниулах чиглэлээр санаачилсан томоохон чухал ажлуудын нэг. Нэрт яруу найрагч Б.Явуухулангийн уран бүтээлийг алдаршуулж, өвлүүлэх, утга зохиолын хөгжлийг дэмжих, шилдэг яруу найрагчийг тодруулах, яруу найргийн шинэ өнгө төрхийг нээн илрүүлэх, аялгуут сайхан эх хэлээ хайрлан хамгаалахын ач холбогдлыг хүүхэд залууст таниулах зорилгоор “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна" гэлээ. Явуухулан сангийн тэргүүн Э.Чинзориг "Чөлөөт болон хайрын тухай хоёр сэдвээр яруу найргийн наадмыг зохион байгуулахаар төлөвлөлөө. Зөвхөн Монголынхоо зохиолчдын дунд зохион байгуулна. Дараа жил олон улсын наадам болгож өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Монгол туургатан зохиолчид минь ирэх жил зохион байгуулагдах олон улсын наадамд маань өргөнөөр оролцоорой" гэлээ.
| Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадмыг ирэх сард зохион байгуулна |
БНСУ-даа тоглох тасалбар 154-275 мянган воны үнэтэй
2026-06-19 17:05:14
2026-06-15 15:48:14
2026-06-12 11:57:46
Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд
2026-06-21 14:03:00
Иран Ормузын хоолойг хааж байгаагаа мэдэгдлээ
2026-06-21 11:03:57