BLACKPINK-ийн гишүүн Kim Jisoo-ийн ахтай холбоотой гэх бэлгийн хүчирхийллийн шинжтэй хэрэг олон улсын хэвлэлүүдэд мэдээлэгдэж, олны анхаарлыг татаж байна.
Гадаадын зарим хэвлэлд дурдсанаар,түүний төрсөн ах Ким Жон Хүн эмэгтэйчүүдэд, тэр дундаа өөрийн эхнэртээ хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх мэдээлэл дараалан гарч, олон нийтийн анхаарлыг татсан юм. Өөрийгөө түүний эхнэр хэмээн танилцуулсан нэрээ нууцалсан Instagram хаягнаас Jisoo-ийн ахыг бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж буруутгасан дэлгэрэнгүй нийтлэлүүд тавигджээ. Гэсэн хэдий ч энэ холбоог албан ёсоор баталгаажуулсан мэдээлэл одоогоор гараагүй байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр, хэрэгтэй холбогдуулан хууль хяналтын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд хохирогчийн мэдүүлэг, холбогдох баримтуудыг нягталж буй аж. Гэвч шүүхийн шийдвэр гараагүй, буруутай эсэх нь тогтоогдоогүй байгаа тул уг асуудал нь одоогоор шалгалтын шатанд үргэлжилж байна.
Үүнээс өмнө 2025 онд мөн адил Jisoo-ийн ахтай холбоотой гэх ёс зүйн зөрчил, нууцаар бичлэг хийсэн байж болзошгүй талаарх гомдлууд гарч байсан ч тухайн үед холбогдогч этгээд эдгээрийг бүрэн үгүйсгэж, худал мэдээлэл тараасан этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцуулах талаар мэдэгдэж байв.
Одоогийн байдлаар Kim Jisoo болон түүний агентлагаас дээрх асуудалд холбогдуулан тодорхой тайлбар хийгээгүй байгаа бөгөөд дуучин өөрөө уг хэрэгт шууд холбогдолгүй гэдгийг хэвлэлүүд онцолж байна.
| Kim Jisoo-ийн ахтай холбоотой гэх бэлгийн хүчирхийллийн хэрэг шалгагдаж байна |
2026-05-08 17:19:14
2026-05-07 17:25:35
BE STRONG | 150 сая төгрөгийн шагналын сан бүхий өрсөлдөөн ӨНӨӨДРӨӨС эхэлнэ
2026-05-07 15:34:00
2026-05-14 11:15:02
2026-05-14 10:09:53
2026-05-14 09:37:24
2026-05-14 09:25:34
2026-05-14 09:14:49
БНXАУ-ын Хойд бүсийн хүнсний ногооны судалгааны төвд төмс, улаан лоолийн шинэ сортыг гарган авч байна
2026-05-13 17:56:32
2026-05-13 16:55:00
2026-05-13 15:41:55
Хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй “Ногоон дата төв” байгуулна
2026-05-13 15:18:24
М.Нарантуяа-Нара: "Цалинтай ээж" тэтгэмжийг ₮100 мянга болгоё
2026-05-13 13:20:25
2026-05-13 12:33:29
2026-05-13 12:08:40
Маргааш бороотой
2026-05-13 11:52:30
2026-05-13 11:30:06
2026-05-13 10:58:04
2026-05-13 10:31:53
2026-05-13 09:52:23
2026-05-13 09:32:26
2026-05-13 09:13:25
2026-05-13 09:06:04