Дуучин Sia сар бүр $40,000, хүүхдийн тэтгэмж төлөх шүүхийн шийдвэр гарлаа

Алдарт дуучин Sia болон түүний нөхөр Daniel Bernad нарын гэр бүл салалтын маргаантай холбоотой хүүхдийн тэтгэмж, асрамжийн асуудлаар АНУ-ын шүүхээс шийдвэр гарлаа.

Шүүхийн шийдвэрийн дагуу дуучин Sia нь өөрийн хүү Somersault Wonder Bernad-д зориулан сар бүр 42,500 ам.долларын тэтгэмжийг нөхөртөө төлөхөөр болсон байна.

Энэхүү төлбөр 2026 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн хүчин төгөлдөр болж, хүүхэд 18 нас хүрэх хүртэл үргэлжлэх юм.

Үүнээс гадна сургуулийн төлбөр, эрүүл мэндийн даатгал болон эмчилгээний зардал, хичээлээс гадуурх үйл ажиллагааны зардал, хүүхдийн нэр дээр 5 сая ам.долларын даатгал эсвэл итгэлцлийн сан байгуулах зэрэг үүргүүдийг хүлээгээд байна.

Sia болон Daniel Bernad нар 2022 онд гэрлэж, 2024 онд хүүхэдтэй болсон бөгөөд дуучин 2025 оны 3 дугаар сард гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргасан байна.

Sia энэхүү шийдвэрийн талаар олон нийтэд тайлбар өгөхдөө өөрийгөө “гэр бүлээ хамгаалахыг зорьж буй ажил хийдэг эх” хэмээн тодорхойлж, уг тохиролцоог “энх тайвны төлөө хийсэн шийдвэр” гэж онцолжээ.


Дуучин Sia сар бүр $40,000, хүүхдийн тэтгэмж төлөх шүүхийн шийдвэр гарлаа
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ