“Lego” компани спортын сэдэвтэй тоглоомын цуглуулгаа өргөжүүлж, Лионель Месси, Криштиану Роналду, Килиан Мбаппе, Винисиус Жуниор зэрэг дэлхийн хөл бөмбөгийн оддын дүр бүхий шинэ цуглуулга гаргажээ.
Энэхүү шинэ цуглуулгыг АНУ, Канад, Мексик улсуудад болох 2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) зориулан гаргасан бөгөөд жижиг дүрсүүд болон хананд өлгөх зориулалттай том хэмжээний 3D загваруудаас бүрдэх гэнэ.
Шинэ цуглуулгад Винисиус Жуниор, Килиан Мбаппе, Лионель Месси, Криштиану Роналду нартай холбогдолтой багцууд багтжээ. Нийт долоон төрлийн багц гаргаснаас хөлбөмбөгчдийн нэрийнх нь үсгэн дүрслэл бүхий үндсэн дөрвөн багц нь 29 ам.доллар, харин Роналду, Месси нарын үзүүлэнгийн загварууд нь тус бүр 79 ам.долларын үнэтэй байна.
| “Lego” компани Месси, Роналду, Мбаппе нарын дүр бүхий багцуудыг гаргажээ |
A Cool буюу Б.Анхбаярыг ХУД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байна
2026-08-11 10:20:00
2026-07-30 10:29:11
2026-07-29 11:27:01
Есдүгээр сард цаг агаар ямар байх вэ
2026-08-26 11:04:36
Монголд нүүрс шингэрүүлж шатахуун гаргаж авах төсөл хэрэгжүүлнэ
2026-08-26 10:58:33