“Sony Pictures” гаж донтон Эпштейний тухай цуврал кино хийнэ

АНУ-ын томоохон компани болох "Sony Pictures" санхүүч, гэмт хэргийн сүлжээгээрээ дэлхий нийтийг цочроосон Эпштейний хэрэг дээр тулгуурласан шинэ цуврал бүтээхээр ажиллаж байна.

Гэхдээ уг төсөл нь Эпштейний амьдралыг шууд өгүүлэхээс илүүтэй түүний хэргийг ил болгосон сэтгүүлчийн мөрдөн шалгах ажлыг төвд нь авч үзэх аж. Тодруулбал, цувралд Julie K. Brown-ийн хийсэн олон жилийн судалгаа, илчлэлтүүдийг харуулах юм.

Гол дүрд Оскарын шагналт жүжигчин Laura Dern тоглож, дээрх сэтгүүлчийн дүрийг бүтээхээр төлөвлөжээ. Харин зохиолыг Brown-ий 2021 онд хэвлүүлсэн “Perversion of Justice: The Jeffrey Epstein Story” номоос сэдэвлэн бичиж байна.

Burt Harris / Keystone Press Agency / Global Look Press

Энэхүү цуврал нь Эпштейний 2008 онд байгуулсан маргаантай тохиролцоо, хохирогчдын түүх, улмаар хэргийг дахин сөхөж олон нийтэд ил болгосон үйл явцыг харуулах бөгөөд АНУ-ын шүүх, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд өргөн хүрээний анхаарал татсан хэрэг явдлыг уран сайхны аргаар дүрслэх юм.

Одоогоор төсөл хөгжүүлэлтийн шатанд байгаа бөгөөд аль стриминг платформоор үзэгчдэд хүрэх нь тодорхой болоогүй байна. Зураг авалт 2026 оны сүүлээр эхлэх магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлжээ.


“Sony Pictures” гаж донтон Эпштейний тухай цуврал кино хийнэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ