Селин Дион ирэх намар Францын тайзнаа эргэн ирэлтээ хийх үү

Канадын алдарт дуучин Céline Dion олон жил завсарласныхаа дараа тайзнаа эргэн ирэх тухай мэдээлэл олон улсын хэвлэлүүдэд гарч эхэллээ. Тодруулбал, Variety сэтгүүл түүнийг 2026 оны намар Францад тоглолт хийхээр төлөвлөсөн байж магадгүй хэмээн онцолжээ.

Variety-ийн мэдээлснээр дуучин Парис хотын Paris La Défense Arena-д цуврал тоглолт хийхээр “хүлээгдэж байгаа” бөгөөд ес, 10 дугаар саруудад тайзнаа гарах таамаглалтай байгаа аж.

Энэхүү мэдээллийг Канадын хэвлэлүүд эхэлж дэвшүүлсэн бөгөөд Парис хотын гудамжинд түүний хит дуунуудын нэр бүхий сурталчилгааны постерууд гарч эхэлсэн нь эргэн ирэлтийн дохио гэж үзэж байна.

Гэсэн хэдий ч одоогоор тоглолтын тов, тасалбарын мэдээлэл, албан ёсны зарлал хараахан нийтлэгдээгүй байна. Variety ч мөн энэ мэдээллийг баттай зарлал бус, салбарын эх сурвалжид тулгуурласан хүлээлт гэж тодотгожээ.

Селин Дион нь 2022 онд ховор тохиолддог “stiff-person syndrome” өвчнөөр оношлогдож, дэлхийн аялан тоглолтоо цуцалснаас хойш бүрэн хэмжээний концерт хийгээгүй юм. Харин тэрээр 2024 оны Парисын олимпын нээлтэд дуулснаар анхны томоохон тайзны эргэн ирэлтээ хийсэн билээ.


Селин Дион ирэх намар Францын тайзнаа эргэн ирэлтээ хийх үү
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ