Монголын рок хөгжмийн “Хурд” хамтлаг үүсгэн байгуулагдсаны 35 жилийн ойг угтан Монголын тайзны урлагт шинэ хуудас нээх томоохон уран бүтээлийн төслийг хэрэгжүүлэхээр болсныг албан ёсоор танилцууллаа.
Тус төслийн хүрээнд бүрэн хэмжээний тайзны мюзикл бүтээж, 2026 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо нээхээр төлөвлөж байна. Тус Мюзикл нь Монгол Улсад анх удаа олон улсын жишиг, дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг Монголд нутагшуулах, мэргэжлийн өндөр түвшинд үзэгчдэд толилуулах зорилготой. Цаашид уг бүтээлийг Англи, Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад тоглуулах урт хугацааны зорилттой байгаа аж.
ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Англи дах продюсераар ажиллаж, дүрийн сонгон шалгаруулалт, дууны болон гэрэлтүүлгийн дизайн, хөгжмийн дуугаралт, техникийн шийдэл, бүжиг дэглээчээр мэргэшсэн Британийн мастер уран бүтээлчдийг сонгон ажиллуулна. Тэд Монголд уригдан, Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллах хугацаандаа театр, урлагийн салбарын уран бүтээлчдэд зориулсан мэргэжлийн мастер сургалтуудыг зааж, Монголын хөгжмийн театрын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулна. Продюсерын баг Британийн уран бүтээлчдийг 2026 оны 4 дүгээр сард зарлахаар төлөвлөж байна.
Мөн дүрийн шалгаруулалтад Британийн мэргэжлийн жүжигчид уран бүтээлчид болон Монголын сор болсон залуу уран бүтээлчдийг шалгаруулан оролцуулна.
Төслийн Монгол баг:
Төслийг санаачлагч: Төрийн соёрхолт ХУРД хамтлаг
Ерөнхий продюсер: МУГЖ Д.Отгонбаяр (Төрийн соёрхолт Хурд хамтлагийн гитарчин)
Продюсер: Ж.Өнөрмаа (ИБУИНХУ дахь Монгол Улсын Соёлын элч, продюсер)
Төслийн менежер, гүйцэтгэх продюсер: О.Мөнхтуул (Хурд хамтлаг)
Уран сайхны удирдагч: СТА Б.Анхбаатар (ПРО Театрын найруулагч, жүжигчин)
Ерөнхий найруулагч: СТА Б.Даваасүрэн (ПРО Театрын найруулагч, жүжигчин)
Хөгжмийн найруулагч: МУУГЗ, хөгжмийн зохиолч Б.Чинбат
Зохиолч: Г. Бадамрагчаа
Зөвлөх: Төрийн шагналт МУГЖ, Н.Наранбаатар
Төслийн хүрээнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын мюзиклийн чиглэлээр мэргэшсэн уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар судалгаа, бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. 2026 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 4-ний хооронд найруулагч Б.Даваасүрэн, Б.Анхбаатар, төслийн менежер, продюсер О.Мөнхтуул нар Их Британид уран бүтээлийн судалгааны аялал хийж, дэлхийн театр, мюзиклийн гол төв болох West End-д 10 гаруй жүжиг, мюзиклыг үзэж туршлага судаллаа. Тэд Британийн уран бүтээлчидтэй уулзаж, дүр шалгаруулалт, зохиол хөгжүүлэлтийн талаар санал солилцож, тайз, хөгжим, гэрэлтүүлэг зэрэг техникийн шийдлүүдтэй танилцав.
Хурд хамтлагийн бүтээх тус мюзикл нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, Монголын рок хөгжим болон орчин үеийн тайзны урлагийг дэлхийн түвшинд гаргах стратегийн ач холбогдол бүхий соёлын уран бүтээл юм.
Төслийн продюсерууд энэхүү олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд бодлогын болон зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж буй Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, ИБУИНХУ дах Монгол Улсын ЭСЯ, Монгол Улс дах ИБУИНХУ-ын ЭСЯ-нд талархал илэрхийлж байна. Тус төсөлд төрийн болон хувийн хэвшил, хувь хүмүүстэй хамтран ажиллах бүрэн нээлттэй.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбоо барих: Төслийн менежер, гүйцэтгэх продюсер: О.Мөнхтуул, И-мэйл: [email protected] Утас: +976 86053013
“ХУРД” ХАМТЛАГИЙН 35 ЖИЛИЙН ОЙГ УГТАН ХИЙГДЭЖ БУЙ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ МЮЗИКЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
Сонгон шалгаруулалтын мэдээлэл:
Шинэ, өвөрмөц тайзны мюзиклд тоглох хүсэл сонирхолтой, онцгой авьяастай, олон талт чадвартай уран бүтээлчдийг, бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Бид нийт 20-30 уран бүтээлчийг шалгаруулж авна. .
ГОЛ ДҮР:
Нас: 21–30
Эмэгтэй
Эрэгтэй
ТУСЛАХ ДҮР:
Нас: 21–30
Эмэгтэй
Эрэгтэй
Нас: 40–50
Эмэгтэй
Эрэгтэй
Тавигдах шаардлага:
Боловсрол:
Давуу тал:
Та бүхнийг Монголдоо анх удаа дэлхийн стандартын дагуу, гадаад дотоодын мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах түүхэн уран бүтээлд өөрийн хувь нэмрээ оруулахыг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл:
Тус холбоосоор мэдээллээ үлдээнэ үү: https://forms.gle/ihB364RumNyRpTQH9
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбоо барих:
Төслийн менежер, гүйцэтгэх продюсер: О.Мөнхтуул
Шалгаруулалтын мэдээлэл авах утас: 99139933
И-мэйл: [email protected]
| “Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ |
2026-03-23 10:48:04
Ё.Мөнхдэмбэрэлийн санаачилсан “Be Strong” реалити шоу үзэгчдэд хүрнэ
2026-03-17 09:08:51
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Монгол улсаас 12 улсын 87 иргэнийг албадан гаргалаа
2026-03-23 17:16:08
2026-03-23 17:11:33
Төв лабораторийн шинжээч төрийн сангаас ₮428 саяыг гаргуулж өөрөө ₮350 саяыг завшжээ
2026-03-23 17:02:18
Төлбөрөө 100 хувь хийсэн захиалгын байшингийн үнэ нь нэмэгдэж шүүхэд ханджээ
2026-03-23 16:56:34
2026-03-23 16:46:51
Амазоны ширэнгэн ойн голоор дамжин өнгөрөх хурдны замын хучилтыг эхлүүлнэ
2026-03-23 16:05:54
2026-03-23 15:48:59
2026-03-23 15:41:59
УБТЗ-ын гурван ажилтан "Toyota Sai" машинтай онхолдож, амиа алджээ
2026-03-23 14:54:17
2026-03-23 14:52:39
2026-03-23 14:44:46
Гуравдугаар сарын 27-нд бороо орно
2026-03-23 14:37:45
2026-03-23 10:48:04
2026-03-23 10:24:45
Улсын нөөцийн 062-р цэгийн үрийн агуулах шар усны үерт автлаа
2026-03-23 09:48:41
Баян-Өлгий ₮28.5 тэрбумаар 100 ортой эмнэлэгтэй болж, хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
2026-03-23 09:43:03
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2026-03-23 07:28:17
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-03-23 07:27:02
Хурдны замын хувь тавилан хаашаа эргэх вэ?
2026-03-22 13:49:07
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллаж байна
2026-03-22 12:51:40
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад бие эрхтний хүч сайжирна
2026-03-22 01:21:04