Селена, Бенни нарын энхрийлэл цахим орчинд маргаан дэгдээв

Дуучин, жүжигчин Селена Гомес нөхөр Бенни Бланкогийн хамтаар “Friends Keep Secrets” подкастад оролцож, сошиал орчинд багагүй маргаан дэгдээжээ.

Тус подкастын өнгөрсөн долоо хоногийн дугаарт Бенни Бланко ганцаараа оролцсон бөгөөд түүний хөлийн ул камерын кадрт орсон нь цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаж, элдэв шүүмжлэл дагуулсан юм. Харин энэ удаагийн хамтарсан дугаарт Селена Беннигийн хөлийг үнсэж, хацраа наан энхрийлсэн үйлдэл хийсэн нь дахин шуугиан тарив.

Олон нийтийн зүгээс энэхүү үйлдлийг тэднийг шүүмжилдэг, харилцааг нь үгүйсгэдэг “токсик” фенүүдэд чиглэсэн хариу, ил тод мессеж хэмээн тайлбарлаж байна. Хосууд харилцаагаа нээлттэй харуулж, бусдын шүүмжлэлд эмзэглэхгүй байгаагаа ийн илэрхийлсэн бололтой.

Подкастын үеэр Селена Гомес өөрсдийн харилцааг “маш эрүүл” хэмээн тодорхойлж, “амьдралд минь тохиосон хамгийн агуу зүйлсийн нэг” гэж онцолсон байна. Тэрбээр өмнө нь ч хувийн амьдралдаа тогтвортой, дэмжлэгтэй харилцаа чухал болохыг ярьж байсан бөгөөд энэ удаа ч мөн адил аз жаргалтай байгаагаа нуусангүй.

Хосуудын энэхүү ил тод, заримд нь этгээд санагдахуйц энхрийлэл нь сошиал орчинд хоёр талын байр суурь үүсгээд байна. Нэг хэсэг нь тэднийг жинхэнэ, айдасгүй хайр дурлалаа харууллаа гэж дэмжиж байгаа бол нөгөө хэсэг нь хэтрүүлсэн, олны анхаарал татах гэсэн үйлдэл хэмээн шүүмжилж байна.


Селена, Бенни нарын энхрийлэл цахим орчинд маргаан дэгдээв
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ