2NE1 хамталгийн гишүүн Пак Бомын хувьд өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр өөрийн инстаграм хуудсаар дамжуулан нэгэн гар бичвэрийг нийтэлсэн. Уг бичвэрт 2010 онд болсон үйл явдлын талаар дурдсан бөгөөд сэтгэцэд нөлөөт Аддералл хэмээх эмийг АНУ-аас гаалийн мэдүүлэггүйгээр импортлосон хэргээр шалгагдаж байсан. Харин энэхүү дуулианыг Сандара Пакыг хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн гэх хэргийг нуун дарагдуулахын тулд гаргасан хэрэг гэх утгатай мэдээлэл оруулсан.
Тэгвэл уг мэдэгдлийн хариуд Сандара Пак хар тамхины тухай мэдээллийг үгүйсгэн, Пак Бомын эрүүл мэндийнх нь тал дээр санаа зовж буйгаа илэрхийлжээ.
Тэрбээр "Пак Бом өмнө нь 2010 онд Аддералл хэмээх эмийг АНУ-аас гаалийн мэдүүлэггүйгээр импортолсон хэргээр шалгагдаж байсан. Энэхүү эм нь сэтгэцэд нөлөөт бодис хэмээн ангилагдсан амфетамин агуулдаг боловч Пак Бомыг хууль ёсны эмчилгээний зорилгоор ашигладаг гэдгээ нотлох шаардлагатай болж байсан. Мөн Пак Бом 2025 онд YG Entertainment-тай хийсэн гэрээний асуудлаар бичвэрүүд нийтэлсэн. Тухайн үед YG Entertainment-ийн гүйцэтгэх продюсер Ян Хюн Шигийг шүүхэд өгч, мөнгө нэхэмжилсэн. Түүний харьяа агентлаг болох D-NATION үүний дараа Пак Бомын 2NE1 хамтлагтай хийсэн гэрээ аль хэдийнэ дууссан бөгөөд шүүхэд хандах ямар нэгэн шалтгаан байхгүй хэмээн мэдээлсэн байдаг" гэжээ.
| Сандара Пак хар тамхины асуудалд хариу өглөө |
БНСУ-даа тоглох тасалбар 154-275 мянган воны үнэтэй
2026-06-19 17:05:14
2026-06-15 15:48:14
2026-06-12 11:57:46
Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд
2026-06-21 14:03:00
Иран Ормузын хоолойг хааж байгаагаа мэдэгдлээ
2026-06-21 11:03:57