Өнөөдөр билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч Гал морин жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 14 бөгөөд ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ДАВХАР ДҮЙЧЭН өдөр тохиож байна. Өндөр Гэгээн Занабазар нь 1635 онд сонин гайхамшигт ёр бэлгийг үзүүлэн Чингис хааны алтан урагт ханхүү болон мэндэлсэн бөгөөд таван настайдаа Монголын анхдугаар Богд Жавзандамба Хутагтад өргөмжлөгдөн ширээнд залагджээ. Өндөр гэгээн бээр төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, сод гайхамшигт их хүмүүн байсан бөгөөд 1723 оны цагаан сарын шинийн 14-нд 89 сүүдэртэйдээ жанч халсан бөгөөд эл өдөр нь Бурхан багшийн 15 хоногийн турш их рид хувилгаан үзүүлсэн дүйчэн өдөртэй давхцдаг тул давхар дүйчэн хэмээн нэрийддэг.
| Өнөөдөр Өндөр гэгээний давхар дүйчин өдөр |
БНСУ-даа тоглох тасалбар 154-275 мянган воны үнэтэй
2026-06-19 17:05:14
2026-06-15 15:48:14
2026-06-12 11:57:46
Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд
2026-06-21 14:03:00
Иран Ормузын хоолойг хааж байгаагаа мэдэгдлээ
2026-06-21 11:03:57