Лили Коллинз “Breakfast at Tiffany’s” киноны шинэ хувилбарт Одри Хепберний дүрийг бүтээнэ

Netflix-ийн "Emily in Paris" цуврал киноны гол дүрийн жүжигчин Лили Коллинз 1961 оны романтик инээдмийн "Тиффани дахь өглөөний цай" /"Breakfast at Tiffany's"/ киноны шинэ хувилбарт домогт жүжигчин Одри Хепберний дүрийг бүтээхээр болжээ. 

Тэрбээр энэ талаар инстаграм хуудастаа “Энэ нь нэр төрийн хэрэг бөгөөд туйлын их баяртай байна” гэж бичсэн байна.

Одоогоор нэр нь тодроогүй уг кино нь Сэм Уоссоны “Fifth Avenue, 5 AM: Audrey Hepburn, Breakfast at Tiffany’s and the Dawn of the Modern Woman” хэмээх баримтат номоос сэдэвлэжээ. Кино зохиолыг Алена Смит бичиж байгаа аж. 


Лили Коллинз “Breakfast at Tiffany’s” киноны шинэ хувилбарт Одри Хепберний дүрийг бүтээнэ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ