Зураач Л.Өнөрчимэг сүүлийн жилүүдэд төр засаг гавьяа шагналыг нь олгохгүй байгаад гомдож байгаагаа байнга илэрхийлэх болсон. Сод авьяастан хэмээн танигдсан түүнийг 2022 оны зургаадугаар сарын 16-нд Монгол цэргийн музейн хамт олон 100 хувийн саналтайгаар Монголын Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулахаар тодорхойлсон аж. Түүний ажил байдлын тодорхойлолт, намтарыг бүрэн эхээр нийтэллээ.
МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙН СЭРГЭЭН ЗАСВАРЛАГЧ-ИНТЕРЬЕРИЙН
ЗУРААЧ ЛҮҮРЭВ ОВОГТОЙ ӨНӨРЧИМЭГИЙН АЖИЛ БАЙДЛЫН ТОДОРХОЙЛОЛТ
2022.06.16 Улаанбаатар хот
Лүүрэв овогтой Өнөрчимэг нь 1967 оны 06 дугаар сарын 05-нд Өвөрхангай аймаг Хархорин сумын Эрдэнэзуу гэдэг газар төрсөн. Ам бүл 2, хүүгийн хамт амьдардаг.
- 1972-1974 онд Найрамдлын районы 24 дүгээр ясли, 62 дугаар цэцэрлэгт хүмүүжсэн
- 1975-1985 онд 53 дугаар дунд сургуульд сурагч, бүрэн дунд боловсрол эзэмшсэн
- 1985-1986 онд СОТ-2 УОР участникт засал чимэглэгч
- 1986-1992 онд Улсын багшийн дээд сургуулийн зураг хөдөлмөрийн багшийн ангид оюутан, бакалаврын зэрэг хамгаалсан
- 1990-1992 онд Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхдийн уран зургийн "Амьдрах сайхан" дугуйлангийн багш
- 1992-1993 онд Монголын анхны Гоц авьяастны 93 дугаар дунд сургуульд зургийн багш
- 1994 онд Монголын Үндэсний радио телевизийн "Боролдой" хүүхэлдэйн киноны студид зураач
- 1995-1996 онд "Толь" сонины газар зураачаар ажилласан
- 1998 онд Монгол улсын боловсролын их сургуульд бүтээлээрээ боловсрол судлалын магистр зэрэг хамгаалсан
- 1998-1999 онд Дарханы "Гаунга" 19 дүгээр дунд сургуульд зургийн багш
- 1999-2005 онд Хонг-Конгийн "UNO" Олон улсын сургуульд зургийн багш
- 2005-2011 онд "ONRA" зургийн сургалтын төвийн захирал
- 2012-2021 онд Өндөр заяат Өнөрчимэг бэхи Өөнөө гүнж музейн сангийн тэргүүн, үүсгэн байгуулагч.
- 1992-2022 онд МУЭ-ийн зураач
- 2022 оны 04 дүгээр сараас Батлан хамгаалах яамны харьяа Монгол цэргийн музейд сэргээн засварлагч-интерьерийн зураачаар ажиллаж байна.
Л.Өнөрчимэг нь Монголд анх удаа хоёр гараар нэгэн зэрэг, амаар, хөлөөр, нүд боож, усан дотор, аквариумд, далай дотор, морины давхилтан дунд, элсээр зураг зурж Олон улсын түвшинд хэдэнтээ анхдагч болсон.
Мөнхүү гадаад дотоодод хүмүүнлэгийн концeрт тоглолтод нийт 200 гаруй удаа оролцсон төдийгүй 200 орчим телевизийн нэвтрүүлэгт уригдан оролцож "Монголчуудын цаг", "Тэнгэр аав", "Усан дотор зурсан нь 1-2 анги" гэх мэт баримтат кинонуудыг бүтээсэн. Түүнчлэн Хятад Монголын хамтарсан "Ач тус атаа хорсол", "Нүглийн золиос" уран сайхны кинонуудад гол дүрүүдийн залуу насыг бүтээсэн юм.
"Өөнөө-ONO" art видео таталбар зургуудынхаа клипүүдийг бүтээж DVD цомог болгон олшруулжээ.
Түүний зохиосон "Нулимс" шүлгийн түүвэр, зохиосон дуу хөгжмүүд нь МҮОНРТ-ийн болон Тува улсын радиогийн алтан фондод өөрийн дуулснаар хадгалагдан үлдсэн юм.
Л.Өнөрчимэг нь нийтдээ Зургийн спорт-Спортлог зураач мэргэжлийн тухай цуврал 7 боть ном зохион бичиж хэвлүүлсэн төдийгүй сонин хэвлэл сэтгүүлд уран бүтээлүүд нь олон арван удаа хэвлэгдэн түгээгдэж байсан юм.
Тэрээр Олон улсын мэргэжлийн зургийн багш “Молор” цомын эзэн- HongKong 2002, Монголын Тэнгэрлэг авьяастан, Монголын Гоц авьяастан, Монголын Сод авьяастан, Авьяаслаг залуу, Монголын гайхамшиг зэрэг өргөмжлөл, медалиуд хүртсэн төдийгүй МУСТА, МУБТА, МУБТСТА, Төрийн дээд Алтан гадас одон, Монголын ард түмний гавьяат гоц авьяастан цол тэмдэг, бусад 200 гаруй Төрийн ба ТББ-ын шагналаар шагнагджээ.
Л.Өнөрчимэг нь Монгол улсын 10 гаруй барилга байгууламжийг барьж байгуулахад гар бие оролцсон төдийгүй өөрийн эд хөрөнгөөр хэд хэдэн анги танхим тохижуулсан юм.
Бүх ард түмний урлагийн их наадам, Бүх ард түмний ажилчны урлагийн их наадам, Монгол Гайхамшиг-93 их наадам, Оюутан залуучуудын урлагийн их наадам, Энэтхэг дуу бүжгийн урлагийн их наадмуудаас алт, хүрэл медалиудыг хүртэж байсан.
Монголын хамгийн анхны цэнгээнт бүжгийн "Хараацай" чуулгын анхдагч гишүүдийн нэг. Түүний багш нар МУГЖ Жавзан, МУГЖ Долгор, МУГЖ Долгорсүрэн нар байлаа.
Л.Өнөрчимэг нь Монголд биеэ хамгаалах урлагийг эзэмшсэн хамгийн анхны эмэгтэй өргөмжлөлт билээ. Байлдааны самбо төрлөөр зэвсэгт тулааныг бүрэн эзэмшсэн.
Түүний багш нар бол тухайн үеийн Цагдаагийн академийн багш дасгалжуулагч С.Хаянгарваа, Б.Бат, С.Баасандамба, Н.Жуков, Б.Ганболд, Н.Баасанбат нар юм.
Л.Өнөрчимэг нь спортын гимнастикийн насанд хүрэгчдийн 3 дугаар зэрэгтэй, хөнгөн атлетикийн 100 метрийн зайн 2 дугаар зэрэгтэй, галт бууны цэрэгжилт тэмцээний аварга.
Дэлхийн уран зургийн түүхэнд Art sport-Зургийн спорт шинэ урсгал төрлийг үндэслэгч. Спортлог зураач шинэ мэргэжлийг бий болгосон шилдэг уран бүтээлч бүсгүй юм.
1980-2021 он хүртэл Л.Өнөрчимэгийн "Дуут уран зураг" уран бүтээлүүд туурвиж олон арван оюуны өмч хамгаалж ирсэн хийгээд тэрээр малын түүхий арьсан дээрх товгор 3D, синхрон удирдлагатай гэрэлтэй, эргэдэг өлгүүртэй, олон сэдэвт, металл тосон будгаар уран бүтээлүүд олонтоо бүтээж Монголын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж байгаа болно.
“Намгүй Монгол” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, "Монгол нийгэм" өрхийн үйлдвэрлэлийг 1999 оноос хойш эдүгээг хүртэл хувиараа эрхэлсээр байна.
Түүнийг Дэлхийн таталбар зургийн Хатан Хаан хэмээх Орос оронд алдаршсан залуу зураач Надя Рушёватай нэн тэнцүү үнэлэн Оросын холбооны Тува улсын "Гавьяат ажилтан" цол тэмдгээр 2004 онд шагнасан юм.
Л.Өнөрчимэгийн амжилтууд болон түүний түүхийг гэрчлэн баталгаажуулсан CD, DVD, цомог, гэрэл зураг, тeлeвизийн нэвтрүүлгүүд, алтан фонд, уран бүтээлүүд, гар бичмэлүүд, радио нэвтрүүлгүүд зэрэг сонин хэвлэл сэтгүүлд нийтлэгдсэн баримтууд олон зуун мянгаараа тоологдох бөгөөд мэдээллийн бүхий л хэрэгслээр түүхчлэн үлдсэн байдаг.
Амжилт бүрээс тодруулбал 1980-1985 онд МҮЭ-ийн Соёлын төв ордны хүүхдийн уран зургийн дугуйланд "Онц сайн" дүнтэй суралцаж олон улсын "Юнеско" байгууллагын нэрэмжит хүүхдийн гар зургийн уралдаанд тэргүүн байр эзэлж алтан медалиар шагнагдсан.
1985-1986 онд Зөвлөлтийн барилгын СОТ-2 трестийн УОР салбарт засал чимэглэгчээр ажилласан. Энэ үед тус трестээс зохион байгуулсан олон арван уралдаан тэмцээнд тэргүүн байр эзлэн дээд сургуулийн хуваариар шагнуулсан байна.
1986-1991 онд "Орчин үеийн дүрслэх урлагийн дугуйлангаар хүүхдийн авьяас билэг идэвхтэй бие даасан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх нь" сэдвээр Дипломын ажил "Онц сайн" дүнтэй хамгаалсан.
Энэ үед "Оюутны шилдэг бүтээл" эрдэм шинжилгээний улсын уралдаанд хошой алтан медаль хүртсэн хийгээд их, дээд сургуулиудын урлагийн үзлэгийн удаа дараагийн аварга оюутнаар шалгарч байсан.
1993 онд "Монгол гайхамшиг 1993" анхны наадамд амжилттай оролцож тэргүүн байр, Тэргүүний уран сайханч цол тэмдгээр шагнагдсан юм. Түүнчлэн Монголын бүх ард түмний урлагийн их наадмын алт хурэл медалийг МУГЖ Жавзангийн дэглэлт "Баруун Монгол бие" гоцлол, "Монгол угсаатнууд" сүет бүжгээр тус тус хүртэж байсан.
Энэ үед "Монголчуудын цаг” баримтад киноны ерөнхий зураач байсан. "Чи нэг нь" уран сайхны киноны оролцон тоглогч, "Ач тус атаа хорсол" ӨМӨЗО-ны уран сайхны киноны гол дүрийн залуу насанд тус тус тоглосон хийгээд Тува улсын телевизийн олон арван нэвтрүүлэгт уригдан оролцсон байдаг.
Тува улсын "Хову Аксы" дууны наадамд оролцож тусгай шагнал хүртсэн хийгээд "Миний хүү", "Бүсгүйн уг", "Дурсамж вальс" зэрэг 6 дууны уг аялгуу, "Нулимс" шүлгийн түүвэр. "Мандухай цэцэн хатан" хөгжмийн нэг ангит зохиол зэргээрээ зохиогчийн эрх хамгаалж хөгжмийн панограммууд бичүүлсэн байна.
1995 онд Ховд аймгийн Алтай, Үенч, Манхан, Мөст, Ховд зэрэг олон суманд өөрийн бие даасан тоглолтоо толилуулсан.
Тэр үеэс эхлэн Л.Өнөрчимэгийг Төрийн хамгаалалтад авах талаар ард иргэд санал ихэд гаргаж байв.
1996 онд Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт комплексын усан бассейнд буюу усан дотор "Хуягт баатар", түүнчлэн усны мандал дээр хөлөөрөө "Хонгор хүлэг" таталбар зургийн хос бүтээл туурвисан. 1998 онд Монголд түмэнд өндрөөр үнэлэгдэн Засгийн газраас “Өргөмжлөл” хүртээж Төрийн ордны урын санд залсан билээ.
1998-1999 онд Дарханы олон улсын "Гаунга" 19 дүгээр дунд сургуульд зургийн багшаар ажиллахдаа тус сургуулийн 8 сурагчийг Хонг-Конгийн зардлаар Хятадын Бээжин хотод аялуулж, тэдний зургийн үзэсгэлэнг олон улсын олон арван сургуульд нээсэн юм. Тэрээр зургийн авьяастай хүүхдүүдэд хоёр гараар нэгэн зэрэг зурах, хөлөөр зурах аргыг заан сургаж улмаар эдгээр хүүхэд багачууд Бээжин хотын олон арван их дээд сургуулиудад урлагийн үзүүлбэрүүд хийсэн юм.
1999 онд орон даяар зохиогдсон “Монгол туургатан-Cпорт урлаг”-ийн аймгуудын их наадамд аквариум дотор "Алтан загас" сэдэвт зураг зурж тэргүүн байрыг эзэлсэн төдийгүй Баян-Өлгий аймагт бие даасан тоглолтоо толилуулсан байна.
Л.Өнөрчимэг нь 2000-2002 онд Хятадын Бээжин хотод "New school of collaborative learning", "Montessori school", "Beijing international school of Singapor", "Western academy school" "International academy of Beijing". Хятадын Shen Zhen мужийн "Shen Zhen", Hing "Long Hau", Хятадын "Lai Chai school", "Family service center of Tai "Christ college", "Ka Mud middle school", "Hong Kong university", "Failing school", "Luthern Theological seminary", "Youth center", "Shek Lei Youth enter", "Hong Kong gallery" зэрэг олон улсын байгууллага, нэр хүндтэй сургуулиудад хичээл зааж, үзэсгэлэнгээ нээсэн.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд ганцаараа шахуу байшин барьж түүндээ өнчин ядуу хүүхдүүдийг үнэгүй хооллодог байжээ.
Улмаар тус дүүргийн 19 дүгээр хороонд "Гэр" барьж хүүхдийн зургийн дугуйланг үнэ төлбөргүй ажиллуулсан байна. Түүнчлэн авьяаслаг хүүхэд, багачуудад зургийн хэрэгсэл олноор бэлэглэж байжээ.
2003-2006 онд "Зурах гоц чадвар бол Оюуны спортын төрөл мөн” сэдвээр судалгааныхаа ажлыг баяжуулж, "Лүүрэвийн Өнөрчимэг" нэртэй түүхэн ном, "ONORA" уран зургийн альбом, "Зураасаар хүүхдийн сэтгэх зурах авьяасыг хөгжүүлэх нь" гарын авлага ном, "Color of Mongolia" хүүхдэд зориулсан буддаг ном зэргийг зурж, бичиж хэвлүүлж олны хүртээл болгосон.
Тус судалгааны ажлуудыг нь Д.Дашхүү Ph.D профессор, Д.Мөнхбаяр Sc.D профессор, С.Батчулуун Ph.D профессор, Г.Мэндээ Ph.D дэд профессор, Ц.Цэвээн Sc.D профессор нар удирдан чиглүүлсэн төдийгүй Америкийн "University of Coloroda at Denver” сургуулийн багш Richard L.Hard Sc.D профессор, Хонг-Конгийн "The bartist convention of Hong-Kong" Олон улсын байгууллагын хадагтай Szeto Po Mei, Хятадын Shen Zhen мужийн зураач Lau Li Sing нар өндрөөр үнэлэн хэвлүүлж өгсөн байна.
Энэ хугацаанд Монгол улсын Оюуны өмчийн газраас зохиогчийн эрх, ашигтай загвар, барааны тэмдэг, шинэ бүтээл зэрэг нийт 20 орчим цогц бүтээл 1200 гаруй баримт материалуудаа хуулийн дагуу баталгаажуулсан юм.
Л.Өнөрчимэгийн олон арван уран бүтээлүүд түүх дурсгалт газруудад хадгалагдан үлдсэн байдаг юм.
Үүнд: Эрдэнэт үйлдвэр, Тува улс, Хонг-Конг, МҮОНТелевиз хүүхдийн редакц, Хан Уул дүүрэг, Монгол цэргийн музей, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Батлан хамгаалах яам, Монгол улсын боловсролын их сургууль, Тэнгэрвилла гоо сайхны эмнэлэг, Баян-Өлгий аймаг, Талст худалдааны төв зэрэг олон арван газарт өөрийн зурсан уран зургуудаа бэлэглэсэн.
Л.Өнөрчимэгийн уран бүтээлүүд Монгол улсын 21 аймаг бүрд түгэн дэлгэрсэн бөгөөд Төр олон нийтийн, Төрийн бус байгууллагуудын олон арван хүмүүнлэгийн ажилд гар бие оролцон өөрийн нэрэмжит шагналуудаа хүртээсэн байна.
Мөн Налайх дүүргийн "Сайн номуун хийд"-ийн Сангийн боовир, хүрд, ширээ сандлыг үндэсний хээгээр хээлсэн төдийгүй фасад интерьер усан оргилуур, шонгийн мод, сүүдрэвч зэргийг чимэглэн будсан юм. "Бурхан багш"-ийн мэлмийг нээн өгч буян үйлджээ.
Л.Өнөрчимэг нь 2000 онд Хонг-Конгод "Flowers" цуврал өнгөт таталбар зургийг хоёр гараар нэгэн зэрэг зурж "Friend of Long Hau" байгууллагын "Masterpiece" өргөмжлөл хүртэж тус бүтээл нь музейд хадгалагдан үлдсэн. 2001 онд Хонг-Конгод хоёр гараараа нэгэн зэрэг "Цэцэгс" өнгөт таталбар зургийг үзэгчдийн өмнө зурж "Wonderful Performance" мөнгөн цомоор шагнагдсан.
2002 онд Бээжинд хоёр гараараа "Цэцэгс" өнгөт таталбар зургийг үзэгчдийн өмнө зурж "Wonderful art teacher" алтан цом, молор медалиар шагнагдсан.
2000-2002 онд Хонг-Конгийн "UNO" галлерейн "International art teaching мөнгөн цом, гэрчилгээгээр шагнагдсан.
2004 онд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улс Төрийн ордондоо Л.Өнөрчимэгийн хоёр гараар нэгэн зэрэг зурсан "Crocus" сэдэвт өнгөт судалбар зургийг нь хүндэтгэн залж, цалин цагаан мөнгөн медалион болон "Тува улсын Гавьяат ажилтан" цолоор шагнасан билээ.
Л.Өнөрчимэг нь 1993-2013 онд Монголын гайхамшиг, Монголын гоц авьяастан Монголын тэнгэрлэг авьяастан, Монголын сод авьяастан, Монголын залуу авьяастан, Монголын авьяаслаг залуу, Монголын тэргүүний залуу, Монголын анхдагч авьяастан, Монголын бүтээгч иргэн, Монголын шилдэг авьяастан, Монголын хөдөлмөрийн аварга залуу, Монголын авьяастны алдар, Монголын Ард түмний гавьяат гоц авьяастан зэрэг анхдугаар дугаартай медаль, өргөмжлөлүүдийг гагцхүү таталбар зургийн төрлүүд, зургийн спортын үзүүлбэрүүдээр хүртсэн байдаг.
Түүнчлэн 1988-2012 он хүртэл "Амьдрах сайхан", "Discovery", "ONRA" зэрэг хүүхдийн уран зургийн клубүүдийг өөрийн хүч хөрөнгөөр тохижуулж, "Хоёр гараар тэгш хэмтэй ба тэгш хэмгүйгээр зурж сурах хөтөлбөрийн дагуу зургийн сургалтууд тасралтгүй явуулж сургаж ирсэн.
Энэхүү бүхий л сургалтын газрын тохилог орчинг өөрийн хүч хөрөнгөөр байгуулж байсан байна. Монголын авьяаслаг хүүхэд багачуудад зориулж сурч боловсрох хичээл зүтгэлийг нь хичээнгүйлэн үнэлэн өөрийн нэрэмжит одон медаль, шагнал урамшуулал, үзэсгэлэн, зургийн уралдаан, гадаадад экспресс аялал, хөдөө орон нутагт судалбар хийх, хэвлэлийн хурал зохиох, нээлтийн баяр зэрэг олон арван арга хэмжээнүүдийг өөрийн биеэр санаачлан бүтээхийн хэрэгцээ, шавь нарынхаа уран бүтээлээр дүрс клипүүд СD ба DVD цомгууд гаргаж олон нийтийн хүртээл болгосон.
Л.Өнөрчимэг нь таталбар зургийн хөлөөр зурах самбар, элсээр зурах ширээ, бэхний чулуун нянтай, эсгий бийр зэрэг 10 гаруй зургийн багаж хэрэгслүүдэд шинэ загварчлал хийж өөрийн гараар бүтээсэн юм.
Түүнээс гадна Эргэдэг уран зургийн өлгүүр, бугуйн бийр, эсгий бийр, элсээр зурах ширээнүүдээ өөрийн гараар хийж МУБИС-ийн 65 жилийн ойгоор бэлэглэсэн байна.
Л.Өнөрчимэг нь 2010 онд NTV телевизийн "Нандиагийн үдэш" теле нэвтрүүлэгт элсний таталбар зургийн төрлөөр оролцсон юм. 2009 оны хавар Тува улсын театрын тайзан дээр анх удаа "Монгол бичиг" буюу үгээр зурах узүүлбэрээ толилуулжээ. Л.Өнөрчимэг нь 2009-2010 онд "Гэр бүл - Байгаль" гэдэг олон сэдэвт эргэдэг уран зураг туурвисан нь уран зургийн төрлийн хувьд бас нэгэн шинэ хэлбэр, цоо шинэ хэв маяг болж чадсан гэж мэргэжлийн зураач нар зүй ёсоор үздэг.
Дэлхийн зургийн спортын холбоог анх Дэлхий ертөнцтэй холбох ажил буюу нийгмийн сүлжээнд анх нэвтрүүлж цахим харилцаануудыг босгоход үнэтэй хувь нэмрээ оруулсан хүмүүс бол Монгол улсын боловсролын их сургуулийн веб мастер Ц.Буянжаргал, Шинжлэх технологийн их сургуулийн оюутан электрон системч О.Мөнхтамир нар юм. Иймд бид 2013 онд Монголын Зургийн спортын холбоог байгуулж улмаар 2014 онд Дэлхийн Зургийн спорт холбоо болгон үйл ажиллагаагаа шуурхай өргөжүүлсэн юм.
Л.Өнөрчимэг нь 2009-2013 он хүртэл зургийн спортын мэргэжлийн тэмцээний төрлүүдийг нягт ангилж тогтоосон.
Үүнд: ART SPORT PROFESSIONAL COMPETITION GENRE
1 "AS. FINE ART PERFORMANCE- oil colours paint /fine artist, art teacher, fantastic artist and other.../
2 "AS. MASTER ART PERFORMANCE- watercolours paint /master artist, art teacher, professional artist and other.../
3. "AS. GRAPHIC ART PERFORMANCE- oil pastel, colours pencil, ink pen /graphic artist, art teacher, quick painter, bar artist and other....
4. "AS. MODERN FINE ART" PERFORMANCE- acrylic colours paint / modern fine artist, EAS speed painter, art teacher and other.../
5. "AS. DECORATION ART PERFORMANCE- gouache and bronze colours paint /pop art painter, theater painter, art teacher and other.../
6."AS. ROTATING ART PERFORMANCE- poster colours paint / fast drawing artist, art 6 teacher, decorative painter and other.../
7. "AS. CALLIGRAPHY ART PERFORMANCE- black chinese ink, colours ink paint/ mool artist, calligraphy artist, shaft teacher and other.../
8. "AS ONORCHIMEG ART" PERFORMANCE- colour marker, colour brush paint /ono sport artist, art teacher, Designer, got talent artist and other.../
Ийнхүү Зургийн спортын Түүхэн Үндэс нь Монголоос үүсэлтэй.
Иймд Л.Өнөрчимэг нь Монгол улсынхаа Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, Монгол цэргийн дайчин замнал, бахархалт түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, соёлын үнэт өвийг бүтээх, сэргээн засварлах үйлсэд хүчин зүтгэж явсан аавынхаа үйл хэргийг нэр хүндтэй түүчээлэн олон арван урлагийн сод бүтээлийг туурвихын зэрэгцээ иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, тавхан насандаа зургийн үзэсгэлэнгээ нээж байсан төдийгүй түүнээс хойш 50 жилийн турш урлагийн бүх төрлөөр тасралтгүй үр бүтээлтэй идэвх зүтгэлтэй ажиллан, өөрийн авьяас чадвараараа Эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, 1200 гаруй уран бүтээл туурвиж, 500 гаруй спортлог зураач шавь нарыг бэлтгэн төрүүлж, 20 гаруй ашигтай патент хамгаалж, гадаад дотоодод нийт 22 удаа уран зургийн үзэсгэлэнгээ нээсэн.
Олон улсын чанартай мэргэжлийн тэмцээн уралдаануудад удаа дараа тэргүүлж, усан доор "Хуягт баатар" сэдэвт, усны мандал дээр хөлөөрөө "Хонгор хүлэг" сэдэвт хос таталбар зураг төрүүлж, эдгээр бүтээлүүдийн Төрийн үзмэрт хадгалж Төрийн тусгай хамгаалалтанд 1998 онд авсан юм.
Л.Өнөрчимэг нь үзэгчдийн өмнө хурдан зурах спортлог урлаг бүхий Зургийн спорт хэмээх оюуны спортын шинэ төрлийг үндэслэгч билээ.
Ийнхүү Дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд онцгой хувь нэмрийг оруулж, 200 гаруй телевизийн нэвтрүүлэгт уригдан оролцож, Монголд бие хамгаалах урлагийг эзэмшсэн анхны эмэгтэй өргөмжлөлт, зургийн DVD цомог клипүүд, баримтат кинонуудыг түгээж, зургийн спортын цуврал боть номыг зохион ард түмэндээ хүртээл болгосон.
Малын түүхий арьсан дээр 3D товгор гэрэлтдэг амьд мэт олон арван гайхалтай уран бүтээлүүд туурвиж, мөнхүү элсээр зурах урлагийг олон улсад анхлан нэвтрүүлсэн.
Түүнд Монгол улсын Төрийн соёрхолт цол тэмдэг хүртэхүйц хэд хэдэн Сод уран бүтээлүүд байдаг буй за…
“Монгол гайхамшиг”, “Тэнгэрлэг авьяастан”, “Сод авьяастан” хэмээн өргөмжлөл хүртэж Монголын ард түмэндээ хайрлан хүндлэгдсэн.
Монгол цэргийн музейд хадгалагдаж буй түүхэн эд өлгийн зүйлс, уран зургийг сэргээн засварлахад өөрийн хувь нэмрийг оруулан амжилттай ажиллаж буйг өндрөөр үнэлэн “Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн” цолоор шагнуулахаар тодорхойлов гэжээ.
| Л.Өнөрчимэгийг Монгол цэргийн музей 2022 онд СГЗ шагналд тодорхойлжээ |
2026-02-24 17:39:16
Дэлхийн хамгийн том монгол дээлийг 50 оёдолчин гурван сар оёжээ
2026-02-23 11:15:09
2026-02-23 10:25:12
2026-02-24 17:39:16
Байр барьсан компани сураггүй болсноор оршин суугчид зогсоолоо булаацалдан, шүүхэджээ
2026-02-24 17:20:32
2026-02-24 17:04:01
Л.Өнөрчимэгийг Монгол цэргийн музей 2022 онд СГЗ шагналд тодорхойлжээ
2026-02-24 17:00:09
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хуульчидтай хамтрах ёстойгоо ойлгосон гэв
2026-02-24 16:48:09
2026-02-24 15:07:24
Мөсөн дээгүүр явганаар ч зорчихгүй байхыг анхаарууллаа
2026-02-24 14:35:16
2026-02-24 14:30:47
2026-02-24 13:21:49
ХӨСҮТ: Менингитийн эрсдэл өндөр улирал эхэллээ
2026-02-24 13:11:50
11 аймгийн 43 суманд цагаан зудтай байна
2026-02-24 12:53:53
Зэвсэгт хүчнийхэн өвлийн хүлэмжид заг амжилттай үрслүүллээ
2026-02-24 12:19:06
Сургуулиудыг сүүгээр хангахын тулд фермерүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно
2026-02-24 12:11:54
2026-02-24 11:02:03
2026-02-24 10:49:16
Аутизмтай иргэдийн тусгай хууль санаачлах тухай өргөдлийг 477 иргэн дэмжээд байна
2026-02-24 10:38:25
2026-02-24 10:30:30
Охидыг үе тэнгийн дарамтаас хамгаалах төслийг хэрэгжүүлнэ
2026-02-24 10:09:32
2026-02-24 10:04:57
2026-02-24 09:45:02
2026-02-24 09:21:09
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026-02-24 09:04:32
2026-02-24 08:00:00